ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит Биеийн тамирын 4 төрөлт тэмцээний удирдамж
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд эрдэм шинжилгээний байгууллагуудын дунд зохион байгуулагддаг "ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт тэмцээнийг 2025 оны 11 дүгээр сарын 04-23-ны хооронд зохион байгуулна.
ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ
БИЕИЙН ТАМИРЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
ЗОРИЛГО:
Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарын албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, хамт олны бүтээлч санал санаачилгыг дэмжиж, эвсэг нэгдмэл хамт олныг бүрдүүлэн төлөвшүүлэх.
ТЭМЦЭЭН ЯВУУЛАХ ЖУРАМ:
Тэмцээнийг Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/111 дугаар тушаалаар баталсан “ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамирын 4 төрөлт тэмцээнийг зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулна.
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгчдийн газар
Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн Хороо
ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ:
- Шатар
- Холимог баг (эрэгтэй 3, эмэгтэй 2 гишүүнтэй)
- Ганцаарчилсан төрөл (эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 хүртэлх)
- Ширээний теннис
- Эрэгтэй баг (3+1 гишүүнтэй)
- Эмэгтэй баг (3+1 гишүүнтэй)
- Ганцаарчилсан төрөл (эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 хүртэлх)
- Волейбол
- Эрэгтэй баг (6+3 гишүүнтэй)
- Эмэгтэй баг (6+3 гишүүнтэй)
- Сагсан бөмбөг
- Эрэгтэй баг (5+3 гишүүнтэй)
- Эмэгтэй баг (5+3 гишүүнтэй)
- Холын зайн шидэлтийн тэмцээн (эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 хүртэлх)
ТЭМЦЭЭН ЯВАГДАХ ХУГАЦАА, ГАЗАР:
Нээлт:
2025 оны 11 дүгээр сарын 15-ны 12:00 цагт “Соёмбо спорт комплекс”-д болно. (БЗД, 41-р хороо, Ерөнхий боловсролын 69-р сургуулийн баруун хойд талд)
Шатар:
2024 оны 11 дүгээр сарын 04-ны 08:30 цагт, “Зууны шатар” клуб. (СБД, 6-р хороо, 11-р хороолол АБ төвийн 606 тоот)
Ширээний теннис:
2024 оны 11 дүгээр сарын 06-ны 08:30 цагт, “Өсөх од” клуб. (БЗД,30-р хороо, Их засаг их сургуулийн зүүн талд Jungle kids тоглоомын)
Волейбол:
2025 оны 11 дүгээр сарын 14, 15, 16-ны өдрүүдэд 09:00 цагт, “Соёмбо спорт комплекс”. (БЗД, 41-р хороо, Ерөнхий боловсролын 69-р сургуулийн баруун хойд талд)
Сагсан бөмбөг:
2025 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд 09:00 цагт “Соёмбо спорт комплекс”-д болно.
Хаалтын ажиллагаа, шагнал гардуулах ёслол:
2025 оны 11 дүгээр сарын 23-ны Ням гарагийн 18:00 цагт “Соёмбо спорт комплекс”-д болно.
БАЙР, ШАГНАЛ:
Нийлбэр онооны шагналт байр:
Тэргүүн байр: Шилжин явах цом, үнэ бүхий зүйл
Багийн төрлийн шагналт байр:
1-р байр: Цом, Алтан медаль, үнэ бүхий зүйл
2-р байр: Мөнгөн медаль, үнэ бүхий зүйл
3-р байр: Хүрэл медаль, үнэ бүхий зүйл
Шилдэг тоглогч: Медаль үнэ бүхий зүйл
Ганцаарчилсан төрлийн шагналт байр:
1-р байр: Цом, Алтан медаль, үнэ бүхий зүйл
2-р байр: Мөнгөн медаль, үнэ бүхий зүйл
3-р байр: Хүрэл медаль, үнэ бүхий зүйл
ОРОЛЦОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн ажилтан, албан хаагч байна.
- Багийн гишүүд нь Нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн байгууллагад сүүлийн 3-аас дээш сар төлсөн байна. Багийн бүх гишүүдийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг 2025 оны байдлаар E-Mongolia цахим системээс авч мэдүүлэгт цахимаар хавсаргана.
- Багийн бүрэлдэхүүнд талбайд 1 хүртэлх захиргааны ажилтан, бусад гишүүд эрдэм шинжилгээний ажилтан байна.
- Шатрын багийн бүрэлдэхүүнд тухайн байгууллагаас тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 ахмад ажилтныг оролцуулж болно.
- Гар бөмбөг болон Сагсан бөмбөгийн эрэгтэй багт тухайн байгууллагын эмэгтэй багийн бүрэлдэхүүнд оролцоогүй 1 эмэгтэй тамирчин (үндсэн ажилтан) оролцуулж болно.
- Багийн мэдүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний 17:00 цагаас өмнө зохион байгуулах ажлын хэсэгт
bnyamdavaa@mas.ac.mn цахим хаягаар ирүүлсэн байна.
- Тэмцээний хураамж 500,000.0 (таван зуун мянга) төгрөг байна.
Холбоо барих: 99677711- Т.Пүрэвбаатар purevbaatar@mas.ac.mn, Б.Нямдаваа– 80262247, bnyamdavaa@mas.ac.mn.
Бусад мэдээлэл