Агуулга
1. Нийтлэг зүйл
Хөдөлмөр хамгаалал, аюулгүй
ажиллагаа (ХХАА)-ныдүрэм нь тус байгууллагад ажиллах хүн
бүрийн биелүүлбэл зохих зүйл, галын аюулгүй байдлынерөнхий дүрэм,химийн болон
шинжилгээний лабораторид ажиллах аюулгүйн журам,химийн урвалжийг аюулгүй
хадгалах дүрэм, даралттай хийтэй ажиллах журам, өндөр хүчдэлээр ажилладаг
цахилгаан хэрэгсэлтэй ажиллах журам,ажилллахдаа онцгой анхаарвал зохих хорт
бодисуудын хордолтын илрэл ба нэрвэгсдэд үзүүлбэл зохих анхан шатны тусламж,
лабораториудын анхны тусламжийн хайрцганд байвал зохих түргэн тусламжийн
зүйлсээс бүрдэх болно.
Тус хүрээлэнгийн ажилтнууд
нь өдөр бүр өндөр хүчин чадалтай, цацрагийн үүсгүүр бүхий, дуу чимээ, долгион
чичиргээ, цахилгаан соронзон орны нөлөөлөл үүсгэгч багаж тоног төхөөрөмжтэй
ажиллаж, химийн хортой бодис урвалж, өндөр даралттай, шатаж тэсрэх хийтэй
харьцах шаардлагатай байдгаараа онцлогтой.
Иймд бүх ажилтнууд ХХАА
дүрэмтэй танилцаж, судлан чанд сахиж, мөрдөн ажиллах үүрэгтэй.
ХХАА-ны дүрмийг бүх эрдэм
шинжилгээ, инженер техникийн ажилтанд танилцуулж, судлуулсны дараа гарын үсэг
зуруулж бичиг хэрэгт хадгалах нь зүйтэй бөгөөд шинээр ажилд орж байгаа
ажилтнууд дээрх дүрмийг хатуу баримтлах нь зүйтэй.
Хэрэв судлаач, инженер
техникийн ажилтны судалгааны ажлын сэдэв өөрчлөгдөж өөр сэдэв, төсөлд ажиллах
үед, энэхүү дүрэмд заагдаагүй багаж төхөөрөмж, бодис урвалжтай ажиллах
шаардлага гарвал сэдвийн болон төслийн удирдагч, лабораторийн эрхлэгч нар уг
ажилд хамаарагдах аюулгүй ажиллагааны дүрмийг тусгайлан боловсруулж, ажиллах
хүмүүст танилцуулж гарын үсэг зуруулсны дараатухайнсэдэв, төсөлд ажилд орж
ажиллахыг зөвшөөрнө.
Энэ аюулгүй ажиллагааны
дүрмийн шаардлагыг биелүүлж байх явдал нь зөвхөн өөрийгөө аюул ослоос
хамгаалаадзогсохгүй хамт олноо, гэр орныхныгоо, үр хүүхдээ хамт хордох, гэмтэж
осолдохоос хамгаалж байгаа гэдгийг ухамсарлаж, ажилтан бүр ягштал биелүүлэх
үүрэгтэй.
2. Галын
аюулгүй байдлын ерөнхий дүрэм
Энэхүү дүрмийн зорилго нь
хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин болон иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагын эд хөрөнгийг болзошгүй гал түймрийн аюулаас хамгаалах, галын
аюулгүй байдлын үндсэн шаардлагыг тогтооход оршино.
1. Галын аюулгүй байдлын
үндсэн дүрэм болон энэхүү дүрмийг Физик, технологийн хүрээлэнгийн ажилтан,
салбар, лабораториуд дагаж мөрдөнө.
2. Хэрэв галын аюулгүй
байдлын хууль тогтоомж болон энэхүү дүрмийг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль
тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
3. Хүрээлэн, салбар,
лабораторийн эд хөрөнгө, материалын агуулах, өрөө тасалгаануудад гал унтраах
анхан шатны багаж хэрэгслийг MNS 5566:2005 /аж ахуйн нэгж байгууллагад зайлшгүй
байх шаардлагатай гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн норм/ стандартын
дагуу хангаж, түүнд зориулагдсан хөрөнгийг байгууллага өөрсдийн санхүүгийн
төлөвлөгөөнд тусган зарцуулна.
4. Гал унтраахад ашигладаг үндсэн
болон нөөц насос нь байнгын бэлэн байдалд байна. Мөн байгууллагын
ажиллагсад нь хорт хийн багаж, гал унтраах хэрэгслүүдийг ажиллуулах анхан шатны
мэдлэгтэй байвал зохино.
5. Аюулгүйн гарцын схемийг
лаборатори болон байгууллагын давхар бүрийн нүдэнд үзэгдэхүйц газарт хадсан
байх ёстой. Гал түймэр болон бусад ослын үед ажилчдыг нүүлгэн шилжүүлэх
гарцыг тодорхой заасан байна.
6. Гал түймрийн үеийн утаа
зайлуулах болон агааржуулалтын системийг жилд 2-оос доошгүй удаа шалгаж
цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийнэ.
7. Хүрээлэнгийн ажилтан бүр
цахилгаан хэрэгсэл(ус буцалгагч, кофе чанагч гэх мэт),
агааржуулах систем болон техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал,
стандартад хяналт тавьж гал гарч болзошгүй гэмтэл зөрчлийг цаг алдалгүй
засуулах, ажил дууссаны дараа хүн бүр өөрсдийн хариуцсан цахилгаан тоног
төхөөрөмжийг хүчдлээс салгаж гал гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн эсэхээ
тогтмол шалгана. Аливаа гэмтэл цахилгааны массыг тэр дор нь цахигаанчинд хэлж
засварлаагүйгээс болж асуудал /галын аюул/ үүсвэл тухайн цахилгаан хэрэгслийн
эзэн хариуцлага хүлээнэ.
8. Тус хүрээлэнд ашиглагдаж байгаа
багаж тоног төхөөрөмжүүд ямар нэг гэмтэлгүй бүрэн бүтэн байх ба түүнийг
хариуцах ажилтан бүр тухайн төхөөрөмжийн галын аюулгүй байдлын онцлогийг судалж
мэдсэн байх шаардлагатай. Тоног төхөөрөмжийн хүчин чадал нь техникийн тодорхойлолтод
заагдсан чадалдаа тохирсон байна. 36 В-аас дээш хүчдэлтэй бүх төрлийн
цахилгаан тоног төхөөрөмж, хүчдэлээр ажилладаг механизм, тоноглолуудыг
газардуулгатай байвал зохино.
9. Хоол хийх болон
халаах зориулалттай цахилгаан хэрэгсэл (плетик, богино долгионы зуух, халуун тогоо
гэх мэт)-үүдийг
байгууллагын(даргын
тушаалаар) зөвшөөрөгдсөн
өрөөнд галын аюулгүй шаардлагыг хангасан нөхцөлд хэрэглэнэ.
10. Цахилгаан тоног
төхөөрөмжийн ашиглалтын үед доорх зүйлүүдийг хориглоно.
а. Гэмтэлтэй /масстай/ цахилгаан багаж,
төхөөрөмжийг ажиллуулах;
б. Цахилгаан шугам сүлжээний ачаалал
хэтрүүлэх;
в. Залгаатай цахилгаан багаж хэрэгслийг
орхих, шилжүүлж зөөвөрлөх,
цахилгаан төхөөрөмжүүдийн ил хэсгүүдийн ойр ажиллах, түүнд хүрэх шүргэх;
г. Цахилгаан тоноглолд очих зам гарцыг хаахыг
хориглоно.
11. Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийн
корпус, гэмтэлтэй тусгаарлагч бүхий гүйдэл дамжуулагчийн хэсэг, газардуулсан
тоног төхөөрөмжид, эвдэрсэн багаж хэрэгсэлд хүрэхийг хориглоно.
12. Хэрэв цахилгаан хэрэгсэл,
тоног төхөөрөмжийн гэмтэл нь дамжуулагч утас болон кабелийн тусгаарлагч,
хамгаалатын бүрхүүлийг хэт халаах богино холболт үүсэх оч гаргах магадлалтай
байвал түүнийг байгууллагын цахилгааны мэргэжилтнээр яаралтай засуулах ба
гэмтэлтэй хэсгийн цахилгаан шугамын галын аюулгүй байдлыг бүрэн хангах хүртэл
салгах шаардлагатай.
13. Цахилгаан гүйдэлд цохиулсан
үед нэрвэгдэгчдийг цахилгаан гүйдлээс аль болох хурдан салгана.Цахилгаан багаж
богино хугацаанд унтраах боломжгүй бол мод буюу гүйдэл дамжуулдаггүй зүйл
ашиглан нэрвэгдэгчийг салгана.Цахилгаан гүйдэлд нэрвэгдсэн ямар ч тохиолдолд
эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.
14. Лабораторид ажиллаж байгаа хүн
бүр өөрийн хэрэглэж буй химийн бодис урвалжийн галын аюулгүйн шинж чанарыг
судалж, мэдсэн байх ба галын аюулгүй ажиллагааны дүрэм болон бусад
дүрмүүдийг (лабораторийн журам 3, 4, 5, 6, 7) чанд
сахиж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллана. Лабораторийн
гэмтэлтэй болон галын аюулгүйн шаардлага хангаагүй цахилгаан хэрэгсэл, халаах
багаж хэрэгслийг ашиглахыг хориглоно.
15. Хялбар авалцан асах, тэсэрч
дэлбэрэх, галын аюултай химийн төрөл бүрийн хуурай болон шингэн бодис
материалыг зориулалтын өрөөнд галын аюулгүйн шаардлагыг бүрэн хангасан шатахгүй
материалаар хийгдсэн ширээ болон тавиурт хадгална (лабораторийн дүрэм5, 6).
16. Хийн баллоныг дулаан үүсгэгч буюу
янз бүрийн хатаах, шатаах зуухнаас 5 метрээс доошгүй зайнд байрлуулах бөгөөд
ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихыг хориглоно.
17. Лабораторийн ажилтан бүр гал,
утаа гаргах, түймрийн шинж тэмдгийг ажигласан даруйдаа дараах үүрэг хүлээнэ.
а. Гал унтраах бүлгийг
утсаар яаралтай дуудах;
б. Түймэр унтраах, галын
тархалтыг хязгаарлах арга хэмжээг авах;
в. Лабораторийн эрхлэгчид
энэ тухай мэдэгдэх;
г. Лабораторийн
эрхлэгч нь гал түймэр унтраах, ажилчдыг нүүлгэн шилжүүлэх
арга хэмжээ авахын
зэрэгцээгээр нийт ажилчдад мэдэгдэх.
18. Ажил дууссаны дараа бүх
өрөөний цахилгаан хэрэгсэл, хий, усыг хаасан байвал зохино.
3. Химийн
лабораторид ажиллах аюулгүйн журам
Энэхүү дүрмийн зорилго
ньхимийн лабораторид ажиллагсдын тоног төрөөрөмж, багаж хэрэгсэл, химийн бодис,
хий зэрэгтэй зөв зохистой харьцах, учирч болзошгүй аюул ослоос урьдчилан
сэргийлэх аюулгүй байдлын үндсэн шаардлагыг тогтооход оршино.
1. Химийн лаборатоид аюулгүй ажиллагааны
энэхүү дүрмийг дагаж мөрдөх удирдамжтай бүрэн танилцаж судалсан хүн ажил үүргээ
гүйцэтгэнэ.
2. Лаборатори нь цэвэр агаар оруулах,
бохирдсон агаарыг сорж гаргах татах шүүгээ, ашигласан уусмалыг саармагжуулах
гал унтраах багаж хэрэглэлээр тоноглогдсон байна.
3. Лабораторийн агааржуулагчийг
ажил эхлэхээс 20 – 30 минутын өмнө залгаж, ажил дууссанаас хойш 20 – 30 минутын
дараа унтрааж, тасалгаанд цэвэр агаар оруулах агаарын солилцоог хийж байх
ёстой.
4. Лабораторид ажилладаг хүн бүр
хувийн хамгаалалтын хэрэгсэл, тусгай зориулалтын хувцсаар хангагдсан байвал
зохино. Үүнд:
а.
Лабораторид ажиллах үедээ хөвөн даавуун халад өмссөн байна.
б. Хорт
хий, тоос тоосонцор үүсгэдэг ажил гүйцэтгэх үедээ амьсгалын замын
эрхтнийг хамгаалах зориулалтын маск, хорт хий хамгаалах хэрэгслийг
хэрэглэнэ.
в.
Идэмхий болон хорт бодистой ажиллах үедээ хормогч өмсөн, нүд, гар
хамгаалах хэрэгслийг хүн бүр хэрэглэнэ.
г. Шүлт, хүчил, давс, уусгагч бодисын нөлөөллөөс гараа хамгаалахын
тулд
резинэн бээлий хэрэглэнэ. Урагдаж цоороогүй бүрэн бүтэн бээлий байна.
5. Аюулгүй ажиллагааны дүрэмд
заагдсан нүдний шил, халад, хормогч, резинэн бээлий зэргийг зохих
шаардлагын дагуу заавал хэрэглэж байх ба аюулгүйн байдлын шаардлагыг
хангахгүйгээр ажил хийхийг хориглоно.
6. Онц хортой, галын
аюултай, тэсрэмтгий, идэмхий бодисоор ажиллаж байх үед химийн лабораторид
хоёроос доошгүй хүн байж, шаардлага гарвал нэг нь нөгөөдөө
туслана.
7. Хооронд нь холих, шингэрүүлэхэд
дулаан ихээр ялгаруулдаг бодистой ажиллахдаа дулаанд тэсвэртэй шил савыг
хэрэглэнэ.
8. Хүчил шүлтийн уусмалыг
шингэрүүлэхдээ тэдгээрийг усан дээр нэмж дээр нь ус хийнэ. Хүчил дээр ус
хийхийг хориглоно.
9. Химийн реактив, урвалжуудыг ил
задгай хаях, хогийн сав, тосгуурт хийхийг хориглоно.
10. Лабораторид буй ямарч бодис, уусмалыг
үнэрлэж, амталж танихыг хориглоно.
11. Химийн бодисыг гэртээ авч харихыг
хориглоно.
12. Хурдан ууршимтгай бодис буюу хий
ялгарах, урвал явуулах үед татах шүүгээг заавал ажиллуулна.
13. Лабораторид юм идэх, уух, тамхи
татахыг хориглох ба хүнсний зүйлийг оруулж ирэх, хөргөгч шүүгээнд реактивын
хамт хадгалах явдлыг хориглоно.
14. Лабораторид хүүхэд оруулахыг
хориглох, ажилтнууд онцын шалтгаангүйгээр бусдын ажилд саад болох, анхаарал
сарниулах болон өөр хүн ажиллаж байгаад орхисон багаж төхөөрөмж, бодис урвалжид
гар хүрэхийг хориглоно.
15. Лабораторид ажиллах үедээ гал усны
ямар нэгэн осол гарвал сандарч тэвдэж бусдыг үймүүлэх, онцгой аюул гараагүй
атал орхин зугатах, нийгмийн дунд дэвэргэн ярих зэргийг хориглохоос гадна осолд
нэрвэгсдэд анхны тусламж үзүүлэх бүрэн мэдлэгийг хүн бүр эзэмшсэн байх ёстой.
Ослын улмаас үүссэн гэмтэл хүндрэх тохиолдол гарвал эмнэлэгт яаралтай мэдэгдэх
ёстой.
16. Аюулгүйн ажиллагааны дүрмийг
эзэмшилгүйгээр шатах, тэсрэх, хөлдөөх, онц хортой болон нийтэд аюул осол гарч
болох зүйлтэй анхаарал болгоомжгүй хандахыг хориглоно.
17. Туршилт судалгаа дууссаны дараа
ажлын байрны хэвийн бус нөхцөлд ажиллагсдад олгодог хордлого тайлах
үйлчилгээтэй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэнэ. Мөн хувийн болон орчны ариун
цэврийг сайтар сахина.
18. Лабораторийн аюулгүйн ажиллагааны
дүрэм зөрчсөн тохиолдолд захиргаанаас санамж анхааруулга өгөх, ноцтой шалтгаан
гарах буюу олон дахин зөрчвөл дараагийн шатны арга хэмжээг авах болно.
4. Химийн
урвалж бодисыг аюулгүй хадгалах журам
Энэхүү дүрмийн зорилго нь
лабораторид хэрэглэгдэх урвалж бодисыг хадгалахдаа биелүүлбэл зохих шаардлагыг
хангахад оршино.
1. Лабораторид хэрэглэгдэх урвалж
бодисыг тусгайзориулалтын агуулахадзохих зааврын дагуу хадгална.
2. Агуулахад галын аюултай болон
тэсэрч дэлбэрэх аюултай урвалж бодис хадгалахдаа нэг дор хадгалах журмыг нарийн
баримтлана.
3. Нэг нэгэнтэйгээ урвалд орж
дулаан болон шатамхай хий үүсгэх идэвхтэй урвалжийг нэг дор хадгалахыг
хориглоно. Гал түймэр дэгдсэн үед гал унтраах нэг төрлийн хэрэглэлээр унтраах
боломжгүй бодисыг нэг дор хадгалахыг хориглоно.
4. Урвалж агуулсан
шилэн сав дээр урвалжийн нэр, ангилал, хадгалах хугацааг заасан шошго заавал
байна.
5. Шилэн саванд хадгалж
болохгүй урвалжийг түүний үйлчлэлд тогтвортой материалаар хийсэн саванд
хадгална.
6. Гэрлийн нөлөөгөөр шинж чанараа
өөрчилж, задардаг урвалжийг /жишээлбэл: диэтилийн эфир, хэт ислийн нэгдэл,
мөнгөний давс/ бараан буюу шар өнгийн шилэнд хадгална.
7. Агаартай урвалд орж исэлддэг
бодис болон чийг татамхай бодисыг зориулалтын битүүмж сайтай саванд хадгалах
ёстой. Бөглөөний битүүмжийг сайжруулахын тулд парафилм цаас ашиглана.
8. Хэрэглэж дууссан урвалж
бодисыг устгахдаа бодисын өөр өөрийн шинж чанарт тохирсон хорыг саармагжуулах
аргыг ашиглаж,аюулгүй болгож устгана.
5. Даралттай
хийтэй ажиллах журам
Физик, химийн задлан
шинжилгээний туршилт судалгааны ажилд өндөр даралтаар шахсан, шингэрүүлсэн,
уусгасан хийг өргөн ашигладаг. Тухайлбал өндөр температурын зуух,
спектроскопийн судалгаа, гадаргуун анализын хэмжилт, түлшний элементийн
судалгаа зэрэгт устөрөгч, азот, аргон, гели, хүчилтөрөгч, ацетилен гэсэн
шатамхай тэсрэмтгий хий, шингэрүүлсэн азот хэрэглэж байна. Энэхүү дүрэмд дээрх
хийтэй ажиллахаюулгүй байдлын үндсэн шаардлагыг тогтооход оршино.
1. Баллонтай хийг байнга ашиглан
ажилладаг хүмүүс нь аюулгүйн ажиллагааны дүрмийг сайтар судалж эзэмшсэн, хувийн
аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатай.
2. Баллонтай хий нь таглаа, хий
дамжуулах хоолой, крант, муфтээр шүүрч алдагдах аюултай учир техникийн үзлэг
шалгалтыг тогтмол хийж, зохих засварыг тухай бүрт нь гүйцэтгэнэ.
3. Өндөр даралттай шахсан хийг
ашиглахдаа даралт тохируулагч редуктор хэрэглэнэ.
4. Баллоныг лабораторид байрлуулахдаа
лабораторийн даацын хананд зориулалтын тусгай төмөр сууринд баллон бэхлэгч
цоожтой гинжээр бэхлэж, босоогоор нь байрлуулан хий дамжуулах хоолойгоор
лабораторийн багажтай холбоно. Энд баллоныг хатаах шатаах зуухнаас 5 м-ийн
зайтай хадгална.
5. Устөрөгчийн хийг хлорын хийтэй,
хүчилтөрөгч хийг пропан, бутан зэрэг шатамхай хийнүүдтэй нэг дор хадгалж
болохгүй.
6. Баллонтай хийг зөөхдөө
хамгаалалтын таглааг сайтар чангалаад тусгай дамнуурга буюу тэргэнцэр ашиглана.
Баллон хийг гараар өргөж зөөх, өнхрүүлэх, хатуу хучилттай зам талбай дээр хаях,
унагаах, мөргөлдүүлэхийг хатуу хориглоно.
7. Хийн дэлбэрч болох
шалтгаан нь:
а. Халаах, шатаах хэрэгсэлд
ойр байрлуулснаас хийн даралт ихсэх;
б. Баллоныг хатуу зүйлтэй
хүчтэй мөргөлдүүлэх;
в. Хүчилтөрөгчийн тостой
баллонд цэнэглэхийг хатуу хориглоно.
8. Баллонтай шингэрүүлсэн
ба уусгасан хийнүүд нь шахсан хийг бодвол харьцангуй нам температурт
дэлбэрэх аюултайг анхаарч ажиллавал зохино.
9. Баллонтай хийг ялгах тэмдэгийг
зохих өнгийн будгаар ялгаж тавьсан байна. Ямар нэг тэмдэггүй баллоныг цэнэглэх,
ашиглахыг хориглоно.
10. Хийн баллоны крант нь (1.4-3.4) хувийн
эргэлтэнд нээгдэж, хаагдаж байх ёстой. Хэрэв техникийн шаардлага хангахгүй бол
ашиглалтыг зогсооно.
11. Ажил тарахад металл баллон ба хий
дамжуулах хоолой, редуктрын хаалтуудыг хааж, хий гадагш алдах боломжийг бүрэн
зогсоож аюулгүй ажиллагааг хангана.
6. Өндөр
хүчдэлээр ажилладаг цахилгаан хэрэгсэлтэй ажиллах журам
1. Өндөр хүчдэлээр ажилладаг багаж тоног
төөхөрөмж болон цахилгаан хэрэгслийг ажиллуулж мэддэг, дадлага, туршлагатай
мэргэжлийн хүн ажиллуулна.
2. Хүчдэлтэй цахилгаан шугамнаас цахилгаан хэрэгслийг залгах,
салгахдаа түүний унтраалгыг урьдчилан унтрааж, тусгаарлагч резинэн бээлийтэй
ажиллана.
3. Цахилгаан гүйдэл тасрах, ажпын завсарлага, байрлал солих зэрэгт цахилгаан
багаж хэрэгслийг сүлжээнээс заавал салгана.
4. Цахилгаан
багаж хэрэгслээр ажиллахын өмнө дараах шалгалтыг хийнэ.
а. Цахилгаан багажны
зангилгаа, хийцийг бэхэлсэн эрэгний чанга, сул
б. Цахилгаан багажны дамжуулах эд, ангийн байдал
в. Түгжигч, салаалагчийн байдал
г. Цахилгаан багаж хэрэгслийн утас тусгаарлагч бүтэн эсэх
д. Газардуулагч ба хамгаалан
салгах байгууламжийн байдал
5. Цахилгаан багаж хэрэгсэлтэй ажиллах үед дараах зүйлийг
хориглоно. Үүнд:
а. Багаж ажиллаж байгаа үед цахилгаан дамжуулах утаснаас барих
б. Шугамнаас салгалгүйгээр
буюу салгасан ч бүрэн зогсоогүй байхад нь засвар үйлчилгээ хийх
в. Задлаж засварлах, хэт ачаалал өгөх, халаах
г. Ажлын явцад багаж хэрэгслийг огцом хөдөлгөх
6. Цахилгаан
багаж хэрэгслийг дараах тохиолдлуудад цахилгаан сүлжээнээс яаралтай салгана.
Үүнд:
а. Цахилгаан хөдөлгүүрээс утаа, гал гарах
б. Ажиллаж буй хүмүүст осол, аюул тохиолдох
в. Дамжуулах эд анги эвдрэх
г. Цахилгаан багаж хэрэгсэл
хурдан халах.
7. Бодисын
хордолт ба анхны тусламж үзүүлэх арга
1. Хүчил, шүлт, зарим
хүнд металлын давсууд түлэгдэл үүсгэдэг. Хэрэв нүцгэн бие дээр буюу хувцсан
дээр дусах буюу асгарвал, хурц ирмэгтэй юмаар зөөлөн хусаж этанол, усаар
угаах, дараа нь саармагжуулах уусмалын 0.5-2%-ийн (уураг,
сод, цуу, бор, лимоны хүчил) уусмалуудыг тохируулан угаах ба
ургамал, амьтны гаралтай шингэн тос түрхэж жин тавих, хэрэв уусан бол спирт,
сүү, крахмалын усан уусмал, зутан уух, нүдэнд үсэрвэл ус, саармагжуулах
уусмалаар угааж эмнэлэгт очно.
2. Хлорформ, дөрвөн хлорт
нүүрстөрөгч, диэтилийн эфир, дихлорэтан зэрэг бодисууд нь эхлээд мансууруулах,
ихэдвэл салст бүрхэвчүүд, нервийн систем, цусанд үйлчлэх аюултай, ууранд нь
хордох үед нойр хүрэх, эвшээх, бие сульдах, ихэдвэл бөөлжис хүрэх, толгой
эргэх, толгой өвдөж эхэлнэ. Энэ тохиолдолд цэвэр агаарт гаргах, эмнэлэгт даруй
мэдэгдэх хэрэгтэй.
3. Ажиллахдаа онцгой анхаарвал
зохих бодисууд: нитробензол агаарт 0.006 мг/л, диоксан 1 мг/л агаарт байвал хэт
дооз гэдэг бөгөөд элэг, бөөр, нервийн системд хүчтэй хортой, метанолын уур
биенд шууд хортойгоос гадна цусанд орвол сохрох аюултай ба хүндэрвэл үхэлд
хүргэнэ. Дээр дурьдсан бодисуудад хордвол цэвэр агаарт гарч, эмнэлэгт даруй
хандах хэрэгтэй.
4. Арматик нэгдэл, бензол, түүний
уламжлалууд нь арьсны гадна талаас судасны ханыг нэвтрэн цусанд шууд хордлого
өгдөг учир маш болгоомжтой харьцах хэрэгтэй.
5. Хорт хийд хордвол толгой өвдөх,
чих шуугих, толгой эргэх, хүндэрвэл ухаан алдана. Цусны гемоглобиныг задалдаг,
хордсон хүнийг цэвэр агаарт гаргах, хувцсыг нь тайлж нүүр гар, толгойг нь
хүйтэн усаар угаах, наштырын спиртийн 1%-ийн уусмалаас хөвөнд шингээн
үнэртүүлэх, цай, сүү өгөх.
6. Иодонд хордвол ам цангах,
ходоод өвдөж шингэн алдах, иодны ууранд хордвол нус гоожих, ханиах, амьсгалын
замын салст бүрхэвч үрэвсэх, толгой өвдөх, энэ үед крахмалтай ус, сүү, цай
өгнө.
7. Хлор бромд хордвол цэвэр агаарт
гаргах, усны бүлээн уур, аммиакаар амьсгалуулах, хоолой цээжин дээр хүйтэн жин
тавих, тайван байлгах, сүү уулгана.
8. Хүхэрт нүүрстөрөгчид хордвол
цэвэр агаарт гаргах, хүчилтөрөгчөөр амьсгалуулах, хиймэл амьсгал хийх,
хүндэрвэл 2%-ийн хэт устөрөгчийн уусмалыг халбагаар уулгах.
9. Хүхэрт устөрөгчид хордвол
цууны хүчил болон лимоны хүчлийн сулхан уусмал уулгах мөн цууны хүчил, усны
уураар амьсгалуулах, нүүр толгойг хүйтэн усаар угаах, гэдсэн дээр нь жин тавих.
10. Хар тугалга, түүний давсанд хордвол
өндөг болон нүүрсэн эмийг сүүнд хутгаж уух, толгойд нь халуун жин тавих.
11. Фосфорт түлэгдвэл этанолоор угааж
хүхэр хүчлийн зэс, маргенц хүчлийн калийн уусмалаар угаана.
8. Анхны
тусламжийн иж бүрдэл
Анхны тусламжийн иж бүрдэл
нь осолд нэрвэгсэдэд зөв аргаар цаг алдалгүй анхны тусламжийг яаралтай
хүргэхэд зайлшгүй хэрэгтэй. Иймээс тусламжийн хайрцганд зайлшгүй байх
шаардлагатай хэрэгслийг дор жагсаав. Үүнд:
7. Гурвалжин алчуур. Энэ алчуураар толгойноос хөл
хүртэлх бүхий л боолтыг хийж болдог ба хүн зөөвөрлөхөд ашиглаж болно.
8. Уян сунадаг боолт. Энэ нь татах тусам чангардаг
учраас өвдөг, тохой, шагай зэрэг үетэй хэсгүүдийг бооход илүү тохиромжтой.
9. Боолт хийх төрөл бүрийн маарал,
шархны лент, хурууны боолт, ариутгасан хөвөн, чих цэвэрлэгч
10. Гар болон шарх ариутгах зүйлс:
нойтон салфетик, санитол, иод болон ариутгагч уусмал, метилен, нэг удаагийн
резинэн бээлий гэх мэт
11. Халууны шил, сүлбээр зүү, мохой
хайч, харандаа
12. Эмчийн жоргүй хэрэглэхийг
зөвшөөрдөгөвчин намдаах болон ходоод гэдэсний эм.