Хүрээлэнгийн залуу судлаачдын 2019 оны эхний хагасын семинарын хаалтын ажиллагаа өнөөдөр явагдлаа. 2019 оны хаврын семинар 2-р сарын 20-нд эхэлж 6-р сарын 19-нд өндөрлөв. Энэ хугацаанд семинар 19 удаа явагдсан ба нийт 39 илтгэл хэлэлцэв. Энэхүү семинар 19 удаа явагдаж 39 илтгэл хэлэлцсэн байна. Эдгээр илтгэлээс шалгарсан 5 илтгэлийг хаалтын семинар дээр хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг шалгаруулан, шагнал гардуулав. Үйл ажиллагааны эхэнд семинарын удирдагч МУ-ын гавъяат багш, проф. Х.Цоохүү хагас жилийн семинарын явцыг товч мэдээллээ. Эгэл бөөм, цөмийн физикийн салбарын судлаач Л.Эрдэнэбулганы “Нейтрино массын үүсэл ба Лептокварк” илтгэл тэргүүн байр эзэлж хүрээлэнгийн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. Дараагийн байруудад Материал судлалын салбарын И.Хишигдэмбэрэл, Биофизикийн салбарын Г.Даваадулам нар шалгарав. Тусгай байранд Онолын физикийн салбарын П.Баттогтох, Биофизикийн салбарын Г.Очирбат нарын илтгэл шалгарлаа.