“Өгөгдөл болон бодлогын хоорондох зөрүүг арилгах нь: Монгол Улсад бэлчээрийн тогтвортой байдал, тэсвэрлэх чадварыг бий болгоход засаглал болон инновацын тогтолцоог уялдуулах нь” сэдэвт сургалт-судалгааны төсөл
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Америкийн нэгдсэн Улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, АНУ-ийн Флоридагийн булангийн эргийн их сургуулийн Ус судлалын сургуулийн Далай болон дэлхий судлалын тэнхим хамтран “Өгөгдөл болон бодлогын хоорондох зөрүүг арилгах нь: Монгол Улсад бэлчээрийн тогтвортой байдал, тэсвэрлэх чадварыг бий болгоход засаглал болон инновацын тогтолцоог уялдуулах нь” сэдэвт сургалт-судалгааны төслийг Төв аймгийн Алтанбулаг, Ар хуст, Сэргэлэн сумдыг хамруулан хэрэгжүүлж байна.
Тус төслийн удирдагчаар Флоридагийн булангийн эргийн их сургуулийн Ус судлалын сургуулийн Далай болон дэлхий судлалын тэнхимийн профессор доктор Феликс Жос, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ГХАХ-ийн ахлах мэргэжилтэн доктор Б. Сувданцэцэг нар ажиллаж байгаа бөгөөд төслийг АНУ-ын солилцооны хөтөлбөрийн төгсөгчдийн сүлжээ болон чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг дэмжих "Иргэний дипломат харилцааны үйл ажиллагааны сан" (CDAF)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.
Төсөл 3 үе шаттай хэрэгжих бөгөөд Сургалт, судалгааны хэсэг нь 2026 оны 9 дүгээр сарын 21-ээс 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон Төв аймгийн Алтанбулаг, Ар хуст, Сэргэлэн сумдад зохион байгуулагдаж байна. Тус сургалт-судалгаанд ШУА-ийн харьяа 4 хүрээлэнгийн 16 судлаач, Дотоод хэргийн их сургууль, ХААИС, Төв аймгийн Ар хуст, Сэргэлэн сумдын мэргэжилтэн төлөөлөл нийт 20 хүн хамрагдаж байна. Сургалтын нээлт болон анхны багц сургалт 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр болж ШУА-ийн ерөнхийлөгч С. Дэмбэрэл, АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны олон нийттэй харилцах албаны дарга Маттев Томсон, Бадарчийн Цэрэндагва нар оролцож амжилт хүслээ.
Бусад мэдээлэл