Вэбсайтын цэс
ХҮРЭЛТОГООТ-2018 Залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал.
ХҮРЭЛТОГООТ-2018 Залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал.

Залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал

ХҮРЭЛТОГООТ - 2018

2018 оны 10 дугаар сарын 06 – 27-ний өдөр
http://khureltogoot.mysa.mn


 

Анагаах

Нийгмийн ухаан

Эдийн засаг, бизнесийн удирдлага

Газарзүй, геологи

Техник, технологи

ХАА, биотехнологи

Байгалийн ухаан

Бүрэн өгүүлэл

2018.09.17

2018.09.21

2018.09.20

2018.09.25

2018.09.15

2018.10.05

2018.10.10

Хариу илгээх

2018.09.24

2018.09.25

2018.09.25

2018.10.01

2018.10.01

2018.10.10

2018.10.15

Хэвлэлтэнд бэлэн бүтээл

2018.10.02

2018.09.29

2018.10.01

2018.10.05

2018.10.05

2018.10.15

2018.10.20

нлайн бүртгэл

2018.10.02

2018.10.07

2018.10.06

2018.10.10

2018.10.15

2018.10.20

2018.10.22

ЭШХ

2018.10.06

2018.10.12

2018.10.13

2018.10.19

2018.10.20

2018.10.26

2018.10.27

 


“ХҮРЭЛТОГООТ 2018” ЗАЛУУ СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

БСШУСЯ, ШУА, ШУТС, МЗЭХ болон түүний салбар холбоодууд хамтран Монголын залуу эрдэмтэн, судлаачдын дунд “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион явуулдаг.

Тус эрдэм шинжилгээний хурал нь залуу эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, дэвшилтэт техник, технологийн судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг буй болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгддэг.

Хүрэл тогоотын хурлаас шалгарсан шилдэг судлаач нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БСШУС–ын сайдын нэрэмжит залуу судлаачийн грант, ШУА–ийн залуу судлаачийн тэтгэлэг зэрэг нэр хүндтэй шагналуудыг жил бүр хүртэж байсныг уламжлахад таатай байна.

ХУРЛЫН ЗОРИЛГО:

Залуу эрдэмтэн судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулах боломж олгох, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухааны салбарт өндөр технологи, инновацийн бүтээлч тогтолцоог бий болгох, судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгааны үр дүнг байгаль, нийгэм, эдийн засгийн салбарт өргөнөөр нэвтрүүлэх боломжийг хэлэлцэн, дүгнэлт, санал зөвлөмжийг гаргахад оршдог.

Хурлын үндсэн чиглэлүүд:

                   I.               Анагаах ухааны салбар хуралдаан

                II.               Байгалийн ухааны салбар хуралдаан

             III.               Газарзүй, геологийн салбар хуралдаан

             IV.               Нийгмийн шинжлэх ухааны салбар хуралдаан

                V.               Техник, технологи, инновацийн салбар хуралдаан

             VI.               Хөдөө аж ахуй, биотехнологийн салбар хуралдаан

          VII.               Эдийн засаг, бизнесийн удирдлагын салбар хуралдаан

Шагналын сан:

Тэргүүн байр - 14 судлаач, тус бүр БСШУС-ын сайдын нэрэмжит Грант 4 сая төгрөг

Дэд байр – 7-14 судлаач, тус бүр өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Хурлын хугацаа, байрлал:

Салбар хуралдаан

Хугацаа

Байрлал

Утас

Цахим шуудан

Анагаах ухааны салбар

2018.10.06

Хүрэлтогоот Оргил төв

Т.Баясгалан 96664800

khureltogoot.med@gmail.com

Байгалийн ухаан

2018.10.27

Хүрэлтогоот Оргил төв

Б.Амарсанаа 89075233

khureltogoot.nature@gmail.com

Газарзүй, геологи

2018.10.19

Хүрэлтогоот Оргил төв

А.Дашцэрэн 99800180

khureltogoot.geo@gmail.com

Нийгмийн ухаан

2018.10.12

Хүрэлтогоот Оргил төв

П.Цэрэнбазар 99996586

khureltogoot.soc.eco@gmail.com

Техник, технологи, инноваци

2018.10.20

ШУТИС-ийн ШУТ-ийн төв номын сан

М.Бурмаа 99228060

khureltogoot.tech.inno@gmail.com 

ХАА-биотехнологи

2018.10.26

Хүрэлтогоот Оргил төв

Б.Баяр-Энх 99797723

khureltogoot.biology@gmail.com

Эдийн засаг, бизнесийн удирдлага

2018.10.13

Хүрэлтогоот Оргил төв

Д.Энх-Отгон 9915 3984

khureltogoot.eco.inno@gmail.com 

 

Бүртгэлийн хураамж

МЗЭХ-ны гишүүд*

: төлбөргүй

Дотоодын судлаачид

: MNT 30000

Гадаадын судлаачид

: USD 50

*-албан ёсны гишүүнчлэлийн үнэмлэхээр баталгаажна.

Бүртгэлийн хураамжийг хэвлэлтэнд тэнцсэн бүтээлийн эздэд нэхэмжлэх илгээснээр МЗЭХ-ны төгрөгийн дансанд тушаана (валютын ханшийг тухайн өдрийн Голомт банкны ханшаар тооцно).

Хамрах хүрээ: Их, дээд сургууль, судалгааны байгууллага,  эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж, суралцаж буй 35 ба/хүртэлх насны залуу эрдэмтэн, судлаачид

Хуралд оролцогчдод тавигдах шаардлага:

1. Байгууллага эсвэл эрдмийн зөвлөлийн тодорхойлолт, бүтээлийн жагсаалт, товч намтар

 

2. Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтэц.

1.   Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах бүтэцтэй байна. Үүнд:

а. Хураангуй (Abstract)

б. Оршил

в. Судалгааны арга зүй, боловсруулалт

г. Судалгааны үр дүн

д. Хэлэлцүүлэг

е. Дүгнэлт

ж. Ашигласан ном, хэвлэл

2.   Хураангуй нь тухайн өгүүлэлд орсон судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол, арга зүй, үр дүнгийн талаарх товчлол байх бөгөөд 250 үгэнд багтааж англи хэлээр бичнэ.

3. Оршил нь судалгааны ажлын хэрэгцээ, шаардлага, зорилго, зорилтын  талаар дэлгэрэнгүй өгүүлэхээс гадна, тухайн асуудлын хэрхэн судлагдсан талаарх товчлолыг агуулна. Энэ хэсгийг 500-600 үгэнд багтааж бичнэ.

4. Судалгааны арга зүй, боловсруулалт гэсэн хэсэг нь судалгаанд хэрэглэсэн арга зүй, онолыг багтаасан байна. Түүнчлэн туршилтын талбай, судалгаа явуулсан нутаг, дээжийн агуулга (хөрс, ус, ургамал, г.м.), дээж авсан болон дээжинд хийсэн задлан шинжилгээний талаар дэлгэрэнгүй өгүүлнэ. Мөн материал боловсруулалтын аргачлалыг заавал бичиглэсэн байна.

5. Судалгааны үр дүн  нь тухайн судалгааны арга зүйн дагуу ямар үр дүн гарсан, уг үр дүн нь бусад судлаачдынхаас ямар ялгаатай, ямар сул болон давуу талтай болохыг зөвхөн тухайн сэдвийн хүрээнд харьцуулан дэлгэрэнгүй өгүүлсэн байна.

6. Хэлэлцүүлэг хэсэг нь зөвхөн тухайн судалгааны өнөөгийн болон цаашид хийгдэх ажилд чиглэгдсэн байх ба энэ ажилд гарсан  урьдчилсан дүгнэлтүүдийг хэрхэн сайжруулах, тухайн сэдвээр бусад судлаачдын явуулсан судалгааны дүнтэй харьцуулалт хийж дэлгэрэнгүй тайлбарлан бичнэ.

7. Дүгнэлт хэсэгт судалгааны ажлын нэгдсэн үр дүн, тэдгээрийн онол-аргазүй, практик ач холбогдол, цаашид хөгжүүлэх боломж зэргийг тусгана.

8. Ашигласан ном, хэвлэл хэсэгт зөвхөн тухайн судалгаа, өгүүлэлтэй нягт холбогдох бүтээлүүдийг жагсаалтанд оруулах бөгөөд заавал ишлэл хийсэн байна.

 

3. Хуралд ирүүлсэн бүтээлүүдээр эмхэтгэл гаргаж, чиглэл тус бүрээс 12-14 илтгэлийг шалгаруулж тус бага хурлаар хэлэлцүүлнэ.

 

Холбоо барих

Цахим шуудан: conference.mysa@gmail.com

Утас: +(976) 99057680, +(976) 99228060,

Веб: http://khureltogoot.mysa.mn , http://www.mysa.mn

 

 

 


Бусад мэдээлэл