ФТХ-ийн "ЗАЛУУ СУДЛААЧДЫН СЕМИНАР"-ын хуваарь



Илтгэлийн хураангуй
: NiMH батарейн катодын материалаас химийн ангижруулан тунадасжуулах аргыг ашиглан гарган авсан өндөр цэвэршилттэй нунтаг Ni дээжийн цахилгаан химийн шинж чанарыг сайжруулахыг зорин Ni-ийг Fe-өөр 1:3, 3:1, 1:1 жингийн харьцаатай байхаар сонгон авч NiFe3, Ni3Fe, NiFe хайлшуудыг гарган авсан. Гарган авсан эдгээр хайлшийн цахилгаан химийн исэлдэн ангижрах потенциал болон катализаторын идэвхийг судалж харьцуулсан үр дүнг гаргасан. Мөн Нягтын функционалийн онол (DFT)-ыг ашиглан VASP программаар NiFe хайлшийн электрон бүтцийг загварчилж туршилтын үр дүнтэй харьцуулан судалсан.


Бусад мэдээлэл