Вэбсайтын цэс
“ИНФОРМАТИК 2018” Програм хангамжийн бүтээлийн уралдаан.
“ИНФОРМАТИК 2018” Програм хангамжийн бүтээлийн уралдаан.

Зохион байгуулагч: ШУА-ийн ФТХ-гийн Информатикийн салбар, Информатик хөгжүүлэх сан

Хариуцагч: “Информатик 2018” програм хангамжийн бүтээлийн уралдааныг зохион байгуулах комисс

АНКЕТ ТАТАЖ АВАХ (уралдаанд оролцох хүсэлтэй бакалаврын оюутнууд энэхүү анкетыг бөглөж 2018 оны 4 сарын 25 - ны 17:00 - аас өмнө iptmas.info@gmail.com хаягаар ирүүлнэ үү)

ЗОРИЛГО, ХАМРАХ ХҮРЭЭ:

    Улс орны хөгжлийг мэдээллийн технологи, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн хэрэглээгээр нь дүгнэдэг болсон энэ үед Монгол Улсад мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын ур чадвар, авъяасыг дээшлүүлэх, компьютерын шинжлэх ухааны ололтыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, програм хангамж, аппликейшн хөгжүүлэх замаар бусад салбарт мэдээллийн технологи, програм хангамжийн  хэрэглээг тэлэх, бакалаврын оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж нутагшуулах зорилгоор “Информатик 2018” шилдэг програм хангамжийн бүтээл шалгаруулна.

 Бүтээлд тавигдах үндсэн шаардлага

  1. Програм хангамжийн бүтээл нь бүрэн дууссан саадгүй ажиллагаатай байна.
  2. Бүтээл нь Монгол Улсад мөрдөгдөж буй зохиогчийн эрхийн тухай хууль Патентийн хуулийг зөрчөөгүй байна.
  3. Техник, технологийн дэвшилтэт шийдэлтэй байна.
  4. Техник технологийн шинэлэг судалгаа, тооцоолол, туршилтын үр дүн байна.
  5. Бүтээл нь оюутнуудын бүтээлч үйл ажиллагаагаар бий болсон байна.

 

Програм хангамжийн шилдэг бүтээлийн танилцуулга

  1. Бүтээлийн нэр
  2. Шинэ санаа
  3. Ач холбогдол
  4. Ашигласан технологи
  5. Практикт нэвтэрсан, эсвэл нэвтрүүлэх боломжтой эсэх
  6. Товч танилцуулга 300 хүртэл үгэнд багтааж

Бүтээлийн уралдааны үйл явц

 

Бүртгэлийн хугацаа

4 сарын 5 -аас 4 сарын 25

   ⇨

1-р шат

Урьдчилсан шалгаруулалт

4 сарын 26

    ⇨

2-р шат

Үндсэн шалгаруулалт болон тэргүүн байруудыг зарлах

4 сарын 27

 

Жич: Зохион байгуулагчдын нөхцөл байдлаас хамааран уралдааны үйл явц өөрчлөгдөж болно.

 

Шалгаруулалт

Уралдаанд оролцогч Физик, Технологийн хүрээлэнгийн цахим хуудаснаас Информатик 2018 програм хангамжийн бүтээлийн уралдааны анкетыг татаж авч бөглөн iptmas.info@gmail.com и-мэйл хаягаар явуулна. Бүтээлийг 4 сарын 25 – ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авч, уралдааныг дүгнэх комисс шилдэг бүтээлийг шалгаруулна. 

1-р шатны шалгаруулалт (Баримт бичгийн шалгаруулалт)

1. Шалгаруулах арга: Бүтээлийн бичиг баримтыг үндэслэн шалгаруулна.

2. Шалгаруулалтын жишиг :


Шалгаруулах үзүүлэлтОноо
1. Шинэ санаа25 оноо
2. Технологийн шийдэл25 оноо
3. Практикт нэвтрүүлэх боломж25 оноо
4. Товч танилцуулга (хэл, найруулга)25 оноо


2-р шатны шалгаруулалт (бүтээл танилцуулах шат)

1. Шалгаруулах арга: Шинэ бүтээл, шинэ санаа,  бүтээлийнхээ зохион бүтээх болсон шалтгаан болон үзүүлэх нөлөө зэргийг илтгэнэ.

  • Шүүгчид нь мэргэжлийн багш, зохион бүтээгчидээс бүрдэнэ.
  • Бүтээлийг зохиогч өөрөө тайлбарлана.

2. Шалгаруулалтын жишиг (2-р шат)


Шалгаруулах үзүүлэлтОноо
1. Шинэ санаа20 оноо
2. Технологийн шийдэл20 оноо
3. Практикт нэвтрүүлэх боломж20 оноо
4. Эзэмшсэн болон илтгэх байдал20 оноо
5. Асуулт хариулт20 оноо


Програм хангамжийн бүтээлийн уралдааны эхний шатнаас шалгарч дараагийн шатанд оролцож буй бүтээлийн амжилтаас хамааруулан дараах байдлаар шагнана.Шагнал урамшуулал


ТөрөлБайрШагнал
Оюутны програм хангамжийн шилдэг бүтээл
IӨргөмжлөл, мөнгөн шагнал (шагналын сан 200,000 төгрөг)
Оюутны програм хангамжийн шилдэг бүтээл
IIӨргөмжлөл, мөнгөн шагнал (шагналын сан 150,000 төгрөг)
Оюутны програм хангамжийн шилдэг бүтээл
IIIӨргөмжлөл, мөнгөн шагнал (шагналын сан 100,000 төгрөг)

Оролцогч: Уралдаанд оюутнуудын бие даасан болон багаар гүйцэтгэсэн бүтээл оролцох боломжтой.

Холбоо барих: iptmas.info@gmail.com Утас: 99102948, 99069054, 91173161


ШУА – ийн ФТХ – гийн Информатикийн салбар,

Информатик хөгжүүлэх сан



Бусад мэдээлэл