ШУА - иас санаачлан БСШУСЯ, Монголын номын сангуудын консорциумтай хамтран эрдэмтэн, судлаачид, их дээд сургуулийн багш, оюутнуудад онлайн эрдэм шинжилгээний сэтгүүл болон томоохон хэвлэн нийтлэгчдийн судалгааны материалуудыг ашиглах боломжийг нээж өгч байна.
Тодруулбал, “SpringerNature”-ийн мэргэжлийн 2000 орчим эрдэм шинжилгээний сэтгүүл, 6000 орчим нээлттэй сэтгүүлүүд мөн хөгжиж буй орнуудад зориулсан Research4life олон улсын санаачилгын хөтөлбөрүүдээр дамжуулан 200 орчим хэвлэн нийтлэгчдийн 70 мянга орчим судалгааны материалуудыг ашиглах боломжийг ШУА, МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачид багш оюутнуудад бүрдүүлэн өгчээ.
Тэгвэл өнөөдөр Шинжлэх ухааны академиас Монголын Номын сангуудын консорциумтай хамтран ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нар болон цахим хуудас хариуцсан мэргэжилтэн нарт онлайн эрдэм шинжилгээний сэтгүүл болон судалгааны үнэлгээний платформуудын ашиглалтыг хэрхэн сайжруулах талаар сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь цаашид үе шаттай хийгдэх бөгөөд сургалтад хамрагдсан эрдэмтэн, судлаачид дараагийн шатанд хүрээлэнгүүд дээр дээрх сургалтыг зохион байгуулахаар боллоо.