Вэбсайтын цэс
Манжуур хотод болох олон улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнд оролцогчдыг 2018 оны 5 сарын 25 хүртэл бүртгэнэ.
Манжуур хотод болох олон улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнд оролцогчдыг 2018 оны 5 сарын 25 хүртэл бүртгэнэ.

Зорилго: 
Монгол Улсын хөгжлийн үндэс болох инновацийг дэмжих, шинжлэх ухааны ололт амжилт, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргаж таниулах, үзэсгэлэнд оролцож буй нэг бүсийн улс, орнуудаас харилцан туршлага солилцох, хамтран ажиллах түншлэл тогтоож улмаар бизнесийн зах зээлээ өргөжүүлэхэд оршино.

 

Зохион байгуулагч: 
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Шинжлэх ухаан технологийн сан

 

Хамрах хүрээ, агуулга:

БНХАУ, ОХУ, БНСУ, Монгол Улс, ТУХН буюу Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл (хуучин ЗХУ-ын харьяа улс)
 

Оролцогч улс орнуудын онцгойлон оролцох салбарууд:

Өндөр технологи, хөнгөн үйлдвэр, эрчим хүч, машин механизм, тоног төхөөрөмж, барилга, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, анагаах ухаан, шинэ технологи, сансар судлалын салбарын дэвшилтэт технологи
Монгол Улсаас шинжлэх ухаан, технологийн үр дүн, инновацийн бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдан борлуулах, бизнес уулзалт, технологи дамжуулах, мэдээлэл солилцох зэрэг цогц арга хэмжээнүүд зохион байгуулна.
Үзэсгэлэнгийн үеэр форум хэлэлцүүлэг, хамтын ажиллагааны "Санамж бичиг"-т гарын үсэг зурах зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

 

Үзэсгэлэн болох газар:

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Олон Улсын Үзэсгэлэнгийн Төв

 

Үзэсгэлэн болох хугацаа:
2018 оны 07 сарын 06-09-ний өдрүүд

 

Үзэсгэлэнгийн танхимд бараа бүтээгдэхүүнээ байршуулах хугацаа:

2018 оны 07 сарын 04, 05-ны өдрүүд

Бүртгэлийн хугацаа:

2018 оны 05 сарын 18 - 25 хүртэл

Бүртгэлтэй холбоотой ирүүлэх материал:

  1. Хятад Улсын Ажлын хэсэгт оролцогч байгууллагын танилцуулга, бүтээгдэхүүн рекламны баннер (Powerpoint хятад/англи)-ын эх бэлтгэл болон материал бүрдүүлэлттэй холбоотой нэгдсэн мэдээлэл хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 05 сарын 28-ны 15:00 цаг хүртэл

Оролцогчийн анкет болон бүтээгдэхүүний бүртгэлийн загварыг эндээс татаж авна уу

 

  1. Өмнөх жилүүдийн Манжуурын үзэсгэлэнд оролцогч байгууллагууд олон улсын хамтын ажиллагааны "Санамж бичиг" байгуулсан байгууллагын нэр, он сар, үр дүн, явцын мэдээллийн товч тайлан/ "Санамж бичиг"-ийн эх хувийг скайнердаж ирүүлэх/

 

Тавигдах шаардлага:

Рекламны самбар буюу баннерын эх бэлтгэл

  • Эх бэлтгэл: Хятад, Англи хэл дээр бэлтгэх
  • Фонт: Arial
  • Формат: Powerpoint
  • Хэмжээ: 120см×90см /босоо/

Үзэсгэлэнд оролцоход анхаарах зүйлс:

  • Хүрээлэнгүүдээс 2 хүртэлх хүн оролцоно. /англи, хятад хэлтэй байх/
  • Хятад талын холбогдох байгууллагын чиглэлээ тодорхой зааж өгнө.
  • Үзэсгэлэнгийн нэгж талбай: 3х3 м2

 

Дотоод зохион байгуулалт:

2018 оны 06 сарын 04-ний 15:00 цаг

"Манжуур-2018" оролцогч байгууллагын гишүүдийн хурал ШУТСангийн хурлын танхим

 

Холбогдох хаяг:

ШУТСангийн Оюуны өмч, бизнес хөгжүүлэлтийн мэргэжилтэн М. Халиун
Утас:99993988, 315741, И-мэйл хаяг: iproperty@stf.mn

 

ШУТСангийн Сүлжээний инженер Б.Батзолбоо
Утас: 91163822, 70002642 И-мэйл хаяг: batzolboo@stf.mn

 

Хамтран ажиллах хүсэлт:

ШУТСангийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим” -аар 300 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл, гадаадын зочид төлөөлөгчдөд үйлчилсэн байна. Инновацийн бүтээгдэхүүнээс 10 бүтээгдэхүүнийг Хятад Улсад танилцуулан 4 нэр төрлийн бүтээгдэхүүн сонгогдож эхнээсээ туршилтаар Хятадын зах зээлд худалдаалагдаж эхэлсэн бол Японы төлөөлөгчид өөрсдийн сонгосон 11 бүтээгдэхүүний дээжийг Япондоо танилцуулах боллоо. Бүтээгдэхүүн худалдан авагч, сонирхогч талууд дараах мэдээллийг илүү их сонирхдог тул доорх мэдээллийг ирүүлж бидэнтэй хамтран ажиллана уу.

 

    1. Манжуур-2018” Олон улсын үзэсгэлэнд оролцох бүтээгдэхүүний дээж тус бүрээс 2 ширхэгийг маркетингийн мэргэжилтэн Б.Эрдэнэчимэгт 2018 оны 05 сарын 28-ны дотор хүлээлгэн өгөх;
    2. Ирүүлсэн бүтээгдэхүүний шинэ бүтээлийн патент, ашигтай загварын гэрчилгээг А4 хуванцар зориулалтын өнгөгүй тавиурт хийж ирүүлэх;
    3. Бүтээгдэхүүн тус бүрийн танилцуулгыг монгол, англи, орос, хятад, япон хэлээр ирүүлэх. Үүнд:
  • Бүтээгдэхүүний нэр
  • Зориулалт
  • Хэрэглэх арга
  • Хадгалах хугацаа
  • Найрлага орц
  • Хэрэв хүнсний бүтээгдэхүүн бол илчлэг /нүүрс-ус, уураг, өөх тос, витамин, эрдэс давсны хэмжээг оруулна/
  • Шинэлэг байдал, давуу тал, ач холбогдол,
  • Борлуулах үнэ
  • Үйлдвэрлэх хүчин чадал/1 удаагийн захиалгаар үйлдвэрлэх хүчин чадал /захиалга өгснөөс хойш нийлүүлэх хугацаа
  • Гадаад, дотоодын зах зээлд гаргах боломжтой тоо ширхэг
  • Баталгаажилт гэсэн мэдээллийг оруулж цаасаар болон файлаар erdenechimeg@stf.mn цахим хаягаар 2018 оны 05 сарын 28-ны дотор ирүүлнэ үү. Холбоо барих утас 99250088, 70002642

  • Эх сурвалж: http://stf.mn/home/c/30552


Бусад мэдээлэл