Илтгэлийн ураангуй: Сонгомолоор буюу ГХЭ-ийг дангаар нь ялган авах туршилтуудыг хийсэн. ГХЭ-үүдийг сонгомолоор ялган авахын тулд түүнийг сульфат хэлбэрийн нэгдлээс гидроксид хэлбэрт оруулж, ингэхдээ метатезис урвалыг ашиглан REE(OH)3 нэгдлийг гарган авсан. REE(OH)3 гидроксид нэгдлээс Ce-ийг ялган авах туршилтыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Гарган авсан нэгдлүүдийн кристалл бүтцийг рентген дифракцын (XRD) аргаар тодорхойлоход REE(OH)3 нэгдэл үүссэн болох нь харагдсан. Судалгааны үр дүн нь бусад судлаачдын үр дүнтэй тохирч байсан.