Нүүр / Их энергийн физикийн салбар / Онолын физикийн лаборатори

ОНОЛЫН ФИЗИКИЙН ЛАБОРАТОРИ

Онолын физикийн лаборатори нь эгэл бөөмийн физик, хүчтэй харилцан үйлчлэл, космологи болон астрофизикийн суурь асуудлуудыг онолын тооцоолол, тоон симуляцын аргаар судлах зорилготой. Тус лаборатори нь их энергийн туршилт болон ажиглалтын өгөгдөлд тулгуурлан физик үзэгдлүүдийг шинжлэн баталгаажуулах, мөн байгалийн үндсэн харилцан үйлчлэлүүдийн мөн чанарыг тайлбарлахад чиглэсэн судалгаа явуулдаг.

Лабораторийн эрхлэгч

Доктор Ц. Энхбат

Цахим шуудан

enkhbatts@mas.ac.mn

Судалгааны чиглэл

01

Эгэл бөөмийн физик - Стандарт загвар, түүний өргөтгөсөн онолууд, харанхуй матери, нейтрино болон шинэ төрлийн бөөмсийн шинж чанар, феноменологийн судалгаа

02

Их энергийн физик ба тоон симуляци - Их энергийн мөргөлдөөн, ховор процессуудыг аналитик болон Монте-Карло аргаар загварчилж, туршилтын үр дүнтэй харьцуулах судалгаа

03

Космологи ба эрт үеийн орчлон ертөнц - Орчлон ертөнцийн эхэн үеийн хувьсал, цахилгаан-сул фазын шилжилт, барион асимметрийн үүсэл болон Хигсийн потенциалын өөрчлөлтөөс үүдэх физик үр дагаврын судалгаа

04

Хүчтэй харилцан үйлчлэлийн онол -Их температур дахь мезон, барионы үүсгэх глюоны хоолойн бүтэц, шинж чанар болон кварк конфайнмент үзэгдлийн үндсэн механизмын латтис онолын судалгаа

Багаж тоног төхөөрөмж

ASUS ESC2000 G2 воркстейшн

Tesla P100 GPU бүхий өндөр хүчин чадлын тооцооллын воркстейшн.

Програм хангамж

01
SARAH

Суперсимметр болон суперсимметр биш онолуудыг байгуулах болон шинжлэхэд зориулагдсан Mathematica програмын багц.

02
SPheno

Суперсимметр болон суперсимметр биш бөөмсийн спектрийг тооцоолдог програм.

03
MadGraph5

Феноменологийн судалгаанд шаардлагатай физик процессуудын Монте Карло загварчлал хийдэг програм хангамж.

04
main_generateQuenched.cu

Латтис КХД-ын онолоор цэвэр гэйж конфигурац үүсгэх програм.

05
main_gradientFlow.cu

Конфигурацуудын статистик шуугианыг бууруулах програм.

06
main_flt_emt.cu

Мезон ба барионы үүсгэх глюоны хоолой дахь энерги-импульсын тензорыг хэмжих програм.

Гаргасан бүтээл, үр дүн

Лабораторийн судалгааны ажлын хүрээнд гарсан тооцоолол, загварчлал болон судалгааны бүтээлийн үр дүнгээс:

Судалгааны үр дүн

Хорндескийн онолд хожуу үеийн космологийн шийд

Судалгааны үр дүн

Гаус-Бонет онолын шийдийн тогтворжилтын анализ

Судалгааны үр дүн

Хүчтэй харилцан үйлчлэлийн холбоос тогтмол

Судалгааны үр дүн

Кварк-антикваркийн үүсгэх глюоны хоолой дахь стресс тензорын түгэлт