Их энергийн физикийн салбар нь материйн суурь бүтэц, тулгуур харилцан үйлчлэлүүд, кварк-глюоны динамик, их энергийн мөргөлдөөний үед үүсэх үзэгдлийг онол, тоон симуляц болон туршилтын өгөгдлийг ашиглан судлах үндсэн зорилготой. Тус салбарын үйл ажиллагааны үндсэн зорилго нь орчин үеийн тооцооллын технологи, торон квант хромодинамик (Lattice QCD), детекторын физик, их өгөгдлийн боловсруулалтын аргыг ашиглан эгэл бөөмсийн физикийн суурь асуудлуудыг шийдвэрлэх, олон улсын томоохон туршилтуудад оролцох, өндөр түвшний судлаач мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ.
Салбарын эрхлэгч
Цахим шуудан
enkhbatts@mas.ac.mn
Их энергийн физикийн салбарт харьяалагдах лабораториудын судалгааны чиглэл, үйл ажиллагаатай танилцана уу.
Академич
Доктор
Магистр
Бакалавр
Адрон-цөм болон цөм-цөмийн мөргөлдөөний үед олон бөөмс үүсэх процессыг шинжлэх, хоёрдогч бөөмсийн энерги, импульс, инвариант масс тархалтад тулгуурлан фазын шилжилт ба холимог төлөвийн шинжийг тодорхойлох, адрон бүтцийн судалгаа
CERN зэрэг олон улсын туршилтын хамтын ажиллагаанд оролцож, LHCb туршилтын өгөгдөл дээр хүнд кварк агуулсан бөөмсийн задрал, CP тэгш хэмийн зөрчил, шинэ резонансын судалгаа хийх, их өгөгдлийн боловсруулалт, хиймэл оюун ухаан болон орчин үеийн шинжилгээний аргыг эгэл бөөмийн физикт хэрэглэх
Эгэл бөөмийн Стандарт модель болон түүний өргөтгөлийн онолын судалгаа, их энергийн физикийн орчин үеийн хурдасгуурд дээрх онолуудыг тандах боломжийг тооцох симуляц, Стандарт моделийн өргөтгөлийн хүрээнд нейтрино бөөмсийн массын үүсэл, төрлийн холилт, харанхуй матер ба харанхуй энергийн онолын судалгаа
Торон квант-хромодинамикийн (Lattice QCD) тоон симуляци ашиглан хүчтэй харилцан үйлчлэлийн онолын судалгаа хийх, кварк-глюоны дотоод динамикийг онолын ба туршилтын үр дүнтэй харьцуулан судлах, GPU хурдасгуурт өндөр хүчин чадлын тооцоолол, CUDA/C++ программчлал хөгжүүлэх