"Хүнд кваркын судалгааны лаборатори" нь их энергийн физик, эгэл бөөмийн детекторын технологи, их өгөгдлийн шинжилгээ, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой судалгааны нэгж юм. Манай лаборатори нь CERN-ийн LHCb туршилтад Монгол Улсын оролцоог бэхжүүлж, хүнд кварк агуулсан бөөмсийн задрал, CP тэгш хэмийн зөрчил, шинэ резонанс болон адрон бүтцийн судалгаанд хувь нэмэр оруулахыг зорьж байна.
Лабораторийн эрхлэгч
Цахим шуудан
baasansurenb@mas.ac.mnХүнд кваркын физик: b болон c кварк агуулсан бөөмсийн задрал, ховор процесс, CP зөрчил, адроны спектроскопийн судалгаа
LHCb туршилтын өгөгдлийн шинжилгээ: CERN-ийн Их Адрон Мөргөлдүүлэгчээс авсан өгөгдөл дээр үндэслэн статистик шинжилгээ, фит, сигналӏфоны ялгалт, физик үр дүн гаргах судалгаа
Детекторын судалгаа ба хөгжүүлэлт: Цахиурын детектор, пиксел мэдрэгч, ASIC чип, модуль угсралт, туршилт, калибровк болон ирээдүйн LHCb Upgrade II-тэй холбоотой R&D ажил
Их өгөгдөл ба машин сургалт: Их энергийн физикийн их өгөгдлийг боловсруулах, машин сургалт болон хиймэл оюуны аргуудыг бөөмийн физикийн шинжилгээнд ашиглах
Залуу судлаачдыг бэлтгэх: Оюутан, залуу судлаачдыг олон улсын түвшний судалгаанд оролцуулах, CERN болон LHCb-ийн судалгааны орчинд сургах, Монгол Улсад их энергийн физикийн хүний нөөцийг бүрдүүлэх
Лабораторийн судалгааны ажлын хүрээнд гарсан тооцоолол, загварчлал болон судалгааны бүтээлийн үр дүнгээс:
Судалгааны үр дүн
детектор
Судалгааны үр дүн