Инновац, технологийн салбарын үндсэн зорилго нь физик, инженерчлэл, эрчим хүч, электроник, фотоник болон материал судлалын чиглэлээр орчин үеийн шинжлэх ухаанд тулгуурласан суурь болон хэрэглээний судалгааг хөгжүүлэх, Монгол орны онцлогт тохирсон дэвшилтэт техник, технологи, инновацын шийдлийг боловсруулах, нутагшуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд оршино.
Салбарын эрхлэгч
Цахим шуудан
unurbilegd@mas.ac.mn
Инновац, технологийн салбарт харьяалагдах лабораториудын судалгааны чиглэл, үйл ажиллагаатай танилцана уу.
Академич
Доктор
Магистр
Бакалавр
Фотоникийн онол туршилтын судалгаа, оптик, лазерын технологийн хэрэглээ: соронзон-оптик Керрийн эффект, хэт богино пульсын хэмжилт, оптик давтамжийн хувиргалт
Фазын шилжилттэй дулаан хуримтлуурын материалын судалгаа
СЭХ, нарны зайн системийн загварчлалыг сайжруулан практикт нэвтрүүлэх туршилт, судалгаа
Гэрлийн үйлчлэлээр фазын шилжилт хийдэг гэрэлд мэдрэмтгий органик кристал материал гарган авах түүний фотофизик судалгаа
Физикийн сургалтыг дэмжихэд чиглэсэн судалгаанд суурилсан багаж, тоног төхөөрөмжийн хөгжүүлэлт
Монгол орны нөхцөлд тохирсон модуль батарейн үйлдвэрлэлийн технологи хөгжүүлэлт
Хэмжил зүйн мэдээллийг зайнаас цуглуулж, боловсруулах электрон сенсорын хөгжүүлэлт, дуу, дүрсний өгөгдөл боловсруулах ба хиймэл оюунд тулгуурласан шийдэл
Зайнаас тандан судлах нисгэгчгүй нисэх төхөөрөмж дроны туршилт, хөгжүүлэлт
Оптик, лазерын технологид суурилсан өндөр нарийвчалтай спектр анализын багаж ашиглан төрөл бүрийн дээжийн шинжилгээ хийх төлбөртэй үйлчилгээ