Нүүр / Инновац, технологийн салбар / Сэргээгдэх эрчим хүчний лаборатори

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЛАБОРАТОРИ

Монгол орны байгаль, цаг уур, эрчим хүчний хэрэглээний онцлогт нийцсэн, байгаль орчинд ээлтэй цахилгаан ба дулааны энергийг үйлдвэрлэх, хуримтлуулах, үр ашигтай ашиглах техник-технологийн шийдлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулах, туршин баталгаажуулах, нутагшуулахад оршино.

Лабораторийн эрхлэгч

Академич Ж. Даваасамбуу

Цахим шуудан

davaasambuu@mas.ac.mn

Судалгааны чиглэл

01

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн нөөц, потенциал, орон зайн тархалтыг хэмжилт, өгөгдөл боловсруулалт, загварчлалаар үнэлэх

02

Нарны цахилгаан/дулааны систем, салхи, газрын гүний дулаан, биомасс, гибрид эх үүсвэр болон хуримтлуурын технологийн оновчлол хийх

03

Айл өрх, олон нийтийн барилга, албан байгууллагын цахилгаан ба дулааны хэрэглээнд сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэх техник-эдийн засаг, байгаль орчны үр ашгийг үнэлэх

04

Барилгын хаших хийцийн дулаан дамжуулалт, дулааны урсгал, инфра улаан зураглал, дронд суурилсан байрзүйн үнэлгээгээр дулааны алдагдлыг тодорхойлох

05

Барилгын материалын дулаан дамжилтын итгэлцүүрийг хэмжилтээр тодорхойлж, стандарттай харьцуулсан сайжруулалтын зөвлөмж боловсруулах

06

Фазын шилжилттэй дулааны хуримтлуурын материалын судалгаа

Багаж тоног төхөөрөмж

"HOBO" олон төрлийн цаг уурын мэдрэгч бүхий станц
"FluxTeq" дулааны урсгал хэмжигч
"Flir" дулааны камер
"DJI MAVIC 3 Thermal" IR камер бүхий дрон
"GreenTeg" барилгын дулаан дамжуулалт хэмжигч

Програм хангамж

Сэргээгдэх эрчим хүч болон барилгын дулааны алдагдлын тооцооны программ хангамжууд

PV*SOL
T*SOL
GeoT*SOL
HEAT 3 9.1v