Монгол улсад орчин үеийн физик, өндөр технологийн салбаруудад хийгдэж буй суурь болон хавсарга судалгааг тэргүүлэн гүйцэтгэгч, инновацыг хөгжүүлэх, улс орны нийгэм, эдийн засаг, оюуны хөгжлийн тулгамдсан асуудлыг орчин үеийн шинжлэх ухааны түвшинд судлан боловсруулах, шинэ мэдлэг, бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох эрдэм шинжилгээний байгууллага байна.
Орчин үеийн онолын ба их энергийн физик, биофизик, хатуу биеийн физик, материал судлал, нанотехнологи, электроник, фотоник, хэмжил зүй, мэдээлэл боловсруулалтын энергийн технологийн технологи, менежментийн судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр шинэ мэдлэг, шинэ технологи бүтээж улс орныхоо хөгжилд хүч нэмнэ.
Физик, технологийн хүрээлэн 4 салбар, тэдгээрт харьяалагдах 10 лаборатори, захиргаа менежментийн алба гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Манай хүрээлэн академич ӏ 6, шинжлэх ухааны доктор ӏ 1, боловсролын доктор ӏ 30 болон бусад залуу судлаачид, инженер техник, захиргаа аж ахуйн ажилтнууд гэсэн бүрэлдэхүүнтэй нийт 118 ажилтантайгаар судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэж байна.