Нүүр / Материал судлалын салбар

МАТЕРИАЛ СУДЛАЛЫН САЛБАР

Тус салбар нь материалын микро, нано, атомын бүтэц болон химийн найрлагад суурилсан туршилт судалгааг явуулж, тэдгээрийн хими, физик, механик шинж чанарт үзүүлэх нөлөөллийг тогтоож, бүтэц-шинж чанарын хамаарлыг онолын загварчлалаар тооцох ажлуудыг гүйцэтгэж байна. Бидний зорилго бол өндөр технологийн материалын суурь судалгааг явуулах, судалгааны үр дүн, мэдлэгийг үндэсний болон гадаадын судалгааны байгууллагуудтай хамтран ашиглахад оршино.

Салбарын эрхлэгч

Доктор Г. Сэвжидсүрэн

Цахим шуудан

sevjidsureng@mas.ac.mn

Хүний нөөц

1

Академич

10

Доктор

6

Магистр

3

Бакалавр

Судалгааны чиглэл

Монгол орны эрдэс баялаг, ашигт малтмалд тулгуурласан өндөр технологийн "түүхий эд" болох шинэ материалын судалгааг хөгжүүлэх, онцгой шинж чанар бүхий материалын болон хоёр хэмжээст материалын физик, технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж байна.

01

Хатуу биеийн физик

02

Соронзон материалын судалгаа

03

Энергийн материалын судалгаа

04

Композит материалын судалгаа

05

Материалын онолын тооцоолол

06

Кварц агуулсан эрдсийн судалгаа

Гаргасан бүтээл, үр дүн

Лабораторийн судалгааны ажлын хүрээнд гарсан тооцоолол, загварчлал болон судалгааны бүтээлийн үр дүнгээс:

Ном

Нобелийн шагналд хүрсэн физикийн нээлтүүд

Ном

Соронзон

Ном

Цахилгаан