Лабораторийн эрхлэгч
Цахим шуудан
uyangae@mas.ac.mn
Cул, хүчтэй болон завсрын соронзон материалуудыг гарган авах аргыг боловсруулж, тэдгээрийн кристалл торын бүтэц, микробүтэц болон соронзон физик шинж чанарын хоорондын хамаарал, соронзон үзүүлэлтүүдийг сайжруулах арга замыг тодорхойлохын зэрэгцээ практик хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг үнэлэхээр онол болон туршилтын аргуудыг хослуулан судалж байна.
Феррит суурьтай соронзон материалууд, тухайлбал BaFe12O19-г графен зэрэг өндөр дамжуулалттай нүүрстөрөгчийн материалтай хослуулах нь диэлектрик алдагдлыг нэмэгдүүлж, өргөн зурвасын долгион шингээлтийн чадварыг сайжруулах үр дүнтэй арга болохыг тогтоосон.
Цахилгаан соронзон долгионы шингээлтийн өндөр чадвартай композит материалыг гарган авч, тэдгээрийн микробүтэц, диэлектрик ба соронзон шинж чанарын хамаарлыг судлан шингээлтийн үр ашгийг оновчлох ажлыг онол, туршилтын аргаар гүйцэтгэж байна.
Соронзон материалын бүтэц, электрон шинж төлөв, шинж чанарын тооцоог квант тооцооллын арга, Монте-Карло аргуудын тусламжтайгаар гүйцэтгэн туршилтын үр дүнг бататгах, шинэ материалын тогтвортой бүтэц, болон шинж чанаруудыг таамаглан харьцуулан судалж байна.