Нүүр / Материал судлалын салбар / Дэвшилтэт энергийн материалын лаборатори

ДЭВШИЛТЭТ ЭНЕРГИЙН МАТЕРИАЛЫН ЛАБОРАТОРИ

Лабораторийн эрхлэгч

Доктор Л. Сарантуяа

Цахим шуудан

sarantuyal@mas.ac.mn
Laboratory equipment

Судалгааны чиглэл

01

Литийн ионы батарейн анодын материал болох Li Ti O нэгдлийг гарган авч, физик химийн шинж чанарыг тодорхойлон, уг нэгдлийн цахилгаан дамжуулах шинж чанарыг сайжруулахын тулд графен, шилжилтийн металлуудаар хольцлох судалгааг гүйцэтгэж байна. Бид өөрсдийн гарган авсан батарейн технологиор 20-0002847 улсын дугаартай ашигтай загварын гэрчилгээ авч оюуны өмчийн баталгаажуулалт хийсэн.

02

Литийн ионы батарейн электродын материалын онолын загварчлалыг орчин үеийн VASP, WIEN2K, Quantum Espresso зэрэг программуудыг ашиглан хийж гүйцэтгэж байна. Энэхүү судалгаагаар батарейн электродын материалын хориотой бүсийн өргөн, бүсийн тооцоо, төлөвийн нягт болон литийн ионы диффузын тооцоог гүйцэтгэж байна.

Судалгааны үр дүн

Судалгааны үр дүн
Судалгааны үр дүн

Полианилин полимерт суурилсан композит нэгдлүүдийг гарган авч конденсаторын электрод бэлтгэж, харьцуулан судалж, лабораторийн тэдгээрээр нөхцөлд хос электродтой конденсаторын хэлхээг угсарч, суперконденсаторын мужид харгалзаж байгааг тогтоолоо

Судалгааны үр дүн
Судалгааны үр дүн

Автомашины хаягдал батарейг сэргээн нарны зайн системтэй холбон зарим цахилгаан хэрэгсэлд ашиглах систем зохион бүтээх ажлын үр дүнгээр гибрид авто машины NiMH хаягдал батарейг сэргээн багтаамжийг нэмэгдүүлж, 12 ширхэг модулийг сонгон авч цуваа холбон 24В-ын батарей угсрав. Уг угсарсан батарейг нарны зайн системтэй холбон бага чадлын цахилгаан хэрэгслүүдийг цахилгаанаар хангах туршилтыг хийж гүйцэтгэсэн. Хаягдал батарейн багтаамжийг сэргээх туршилтын үр дүнд батарейн багтаамжийг 5-20%-иар нэмэгдүүлсэн.