Нүүр / Инновац, технологийн салбар / Электроник, төхөөрөмж хөгжүүлэлтийн лаборатори

Г. ЖАРГАЛСАЙХАНЫ НЭРЭМЖИТ

ЭЛЕКТРОНИК, ТӨХӨӨРӨМЖ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЛАБОРАТОРИ

Монгол орны нөхцөлд тохирсон Ӗбатарей модульӗ үйлдвэрлэлийн технологи, электрон мэдрэгчүүд ашиглан мэдээлэл цуглуулж боловсруулах, эрчим хүчний хяналтыг хангах аргачлал бүхий технологи болон физикийн сургалтыг дэмжихэд чиглэсэн судалгаанд суурилсан технологийг тус тус хөгжүүлэн нутагшуулах чиглэлээр судалгааӏтуршилтӏ прототип цаашлаад үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготойгоор ажиллаж байна.

Лабораторийн эрхлэгч

Доктор Ц. Хос-Очир

Цахим шуудан

khosochir@mas.ac.mn

Судалгааны чиглэл

01

Электроник ба Ухаалаг систем: Электрон мэдрэгчүүд болон тэдгээрт суурилсан мэдээлэл цуглуулах төхөөрөмж, дуу, дүрсний өгөгдөл боловсруулах ба хиймэл оюунд суурилсан шийдэл, эрчим хүчний хэрэглээний шинжилгээ ба автоматжуулсан хяналтын систем болон IoT ба LPWAN-д суурилсан бодит хугацааны ухаалаг сүлжээ, лазерын технологийн олон салбар дахь хэрэглээ, мөн дронд суурилсан хяналт хэмжилтийн тоног төхөөрөмжийг судлан хөгжүүлэх

02

Батарейн модулийн технологи: Өртөг багатай, өндөр үр ашигтай, урт наслалттай Li-ion батарейн модуль угсралтыг хийж, цахилгаан болон дулааны давхар хамгаалалт бүхий удирдлагын систем (BMS)-ийг суурилуулж, төвийн цахилгаан шугамаас алслагдсан хэрэглэгчийн хэрэгцээг хангах, цахилгаан эрчим хүчний хуримтлуурыг бүтээх

03

Боловсролын инновац: Боловсролын инновац: Ерөнхий боловсролын физикийн туршилтад суурилсан сургалтыг зохион байгуулахад багш нарт тулгарч байгаа саад бэрхшээлийг тодорхойлох, түүнийг даван туулах арга замыг эрэлхийлэх мөн түүнчлэн сурагчдын хэрэгцээнд нийцсэн хэрэглэгдэхүүн бий болгоход анхаарах зүйлсийг тодорхойлох, хөгжүүлэх

Инновац бүтээгдэхүүн

Цахилгаан, дулааны давхар хамгаалалт бүхий удирдлагын систем (BMS)-тэй модуль батарей
Металлографийн оптик микроскоп
IoT технологид суурилсан мэдээлэл бүртгэгч төхөөрөмж
Усны хайгуулын судалгааны дрон (ачаа: георадиолакаци)