Орчин үеийн физикийн шинжлэх ухааны суурь судалгааны чухал багаж хэрэгсэл лазерын технологийн хөгжүүлэлт, шугаман бус оптик, өндөр эрчимтэй импульсын лазерын цацраг ба бодисын харилцан үйлчлэл, төрөл бүрийн орчин дахь хэт богино импульсын лазерын цацрагийн түгэлтийн зүй тогтол, тэдгээрийн хэрэглээний шинэ боломжийг судлах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зорилготой.
Лабораторийн эрхлэгч
Цахим шуудан
unurbilegd@mas.ac.mnШугаман бус оптик: Өндөр эрчимтэй импульсын лазерын цацраг ба бодисын харилцан үйлчлэл, хугацаагаар ялгах спектроскоп
Оптик параметрийн үүсгүүр: Нил улаан туяаны мужид ажиллах өндөр энергитэй нүдэнд аюулгүй цацрагийн үүсгүүрийн загвар
Соронзон-оптик Керрийн эффект: Нимгэн хальсны соронзон шинж чанарыг лазерын цацрагийн туйлшралын өөрчлөлтөөр тодорхойлох систем
Люминесценцийн судалгаа: Газрын ховор элемент, ашигт малтмалын найрлагыг тодорхойлох лазер люминесценцийн арга
Биологийн дээжийн судалгаа: Харьцангуй бага энергитэй лазерын цацрагаар хэт мэдрэг биологийн дээжийг өдөөн судлах