Үндсэн агуулга руу

Бидний тухай

“π - тооны өдөр” ном шинээр мэндэллээ

2020-05-27

Пи тоо гэдэг бол дэлхий ертөнц дээрх олон гайхамшгуудын нэг. Бид бага – дунд ангийн сурагч байхаасаа л энэ тоог мэддэг болсон байдаг. Гэхдээ 3,14 гэж л мэдэхээс цаашгүй шахам. Харин олон оронд жил бүр  𝜋- тооны өдөр гэж тэмдэглэдэг бөгөөд манай орны хувьд Физик, технологийн хүрээлэн дээр 2016 оны 3-р сарын 14-ны өдрөөс эхлэн жил бүр  𝜋- тооны өдрийг Математикийн баяр болгон тасралтгүй тэмдэглэж иржээ. Энэ өдрийг анх 1988 оны 3-р сарын 14 –нд АНУ-ын Сан-Франциско хотын Эксплораториум шинжлэх ухааны музейн ажилтан, физикч Larry Shaw анх санаачлан тэмдэглэсэн бөгөөд 2009 оны 3-р сарын 14 –нд Үндэсний Пи тооны өдөр болгон тэмдэглэснээс хойш олон оронд тэмдэглэдэг болжээ. Энэ өдөр нь мөн алдарт физикч Альберт Эйнштейний төрсөн өдөр шүү дээ. Бас нэгэн гайхамшиг.

Манай  𝜋- тооны өдөрлөг 3 сарын 14-ны өдрийн 1 цаг 59 (PM) минут 26 секундэд эхлэдэг нь энэ тоог 7 орны нарийвчлалтай тодорхойлж буйг өгүүлж байгаа зорилготой. Энэ өдөрлөгт пи тооны тухай болон математик, физикийн сонирхолтой танилцуулга, илтгэл хэлэлцүүлэх, шагналт бодлого бодох, сонирхогчдын шагналт тэмцээн, тоглоом болдог. Физик, технологийн хүрээлэн дээр зохион байгуулагдсан өнгөрсөн 4 жилийн өдөрлөгийн материалыг нэгтгэн “ 𝜋- тооны өдөр” номыг хэвлэн гаргалаа. Ингээд уншигч та бүхэн бидэнтэй нэгдэн 𝜋 – тооны өдрийг сонирхоорой.

π