Аналитик лаборатори
2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Дугаар 27 “ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” Засгийн газрын тогтоолоор ШУА, ФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭНД АНАЛИТИК ЛАБОРАТОРИ нэртэйгээр нэгдсэн болно.
ФТХ-ийн Аналитик лаборатори нь рентген дифрактометр Maxima_X XRD-7000, хэт ягаан туяаны UV-2550 спектрофотометр, нил улаан туяаны IR Prestige-21 спектроскопи гэсэн гурван төрлийн багаж ашиглан материалын бүтэц, шинж чанарын судалгааг гүйцэтгэдэг. XRD аргаар эрдсийн фазын анализ, кристалл болон аморф фазын тоон анализ хийдэг. UV-vis болон FT-IR багажуудаар молекул бүтцийн судалгааг явуулах ба тухайлбал функциональ бүлгийн чанарын анализ, бодисын агууламж, дээж дэх зорилтот нэгдлийг тодорхойлох боломжтой.
Уг лабораторид одоогийн байдлаар 1 доктор, 1 докторант, 2 магистр ажиллаж байгаа бөгөөд Доктор Э.Уянга /Лабораторийн эрхлэгч/-ийн удирдлагатай инженер Э.Баянжаргал /XRD/, Ц.Бямбасүрэн, Г.Мөнгөнцэцэг /IR, UV/ нар шинжилгээ, судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Аналитик лабораторийн эрхлэгч
Э.Уянга
Товч намтар
Судалгааны чиглэл:
- · Хатуу биеийн физик
· Материал судлал
· Түлшний элементийн электродын материалын бүтэц шинж чанарын судалгаа
Тус лабораторит хамаарах багажууд:
Рентген дифрактометр /MAXima_X XRD-7000/
Нил улаан туяаны спектроскопи /IR Prestige-21/
Үзэгдэх гэрэл ба хэт ягаан туяаны спектрофотометр /UV-2550/
Рентген флоуресценци /засвартай/
Шингэн азот нэрэгч /засвартай/
Нил улаан туяаны спектрофотометр (IR Prestige-21, Shimadzu, Japan)
Долгионы уртын 400-4000см-1 мужид байгалийн болон нийлэг гаралтай бодисын шингээлт, нэвтрүүлэлтийн утгуудыг нил улаан туяаны гэрлийн ойлтын тусламжтай хэмжин тоон болон чанарын шинжилгээг гүйцэтгэнэ.
- Ø Бодисын функциональ бүлгийн анализ,
Багажны давуу талууд:
- Богино хугацаанд тодорхойлох боломжтой
- Бүх төрлийн дээж шинжлэх боломжтой
- Харьцуулсан үр дүн буюу үнэн үр дүн (спектр нь цэвэр калийн бромийн спектртэй харьцуулагдаж гарна.)
- Шинжлэх дээжийн хэмжээ бага
- IR Solution software ашиглан үр дүнг боловсруулах зэрэг давуу талуудтай болно.
Боломжит шинжилгээ:
- Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн
- Бүх төрлийн эм, эмийн бүтээгдэхүүн
- Органик болон органик бус нэгдлүүд
- Амьтан ба ургамлын гаралтай түүхий эд болон бүтээгдэхүүн
- Шатах, тослох материал
- Хуванцарын түүхий эд, бүтээгдэхүүн
Үзэгдэх гэрэл буюу хэт ягаан туаяны спектрофотометр (UV-2550, Shimadzu, Japan)
Долгионы уртын 200-700нм мужид усан ба органик уусгагчтай шингэн орчинд шингээлтийг хэмжин тоон ба чанарын шинжилгээг гүйцэтгэнэ.
Ø Бодисын бүрэлдэхүүн, агууламж, хэмжээг тодорхойлох
Багажны давуу талууд:
· Богино хугацаанд тодорхойлох боломжтой
· Нэмэлт төхөөрөмжийн тусламжтайгаар 5-60оС-ийн температурт явагдах өөрчлөлт, тасралтгүй урвалжих үйл явцыг судлах боломжтой
· Концентрацийн ялгаатай байдлын хамаарлаас тохиромжтой концентрацийг тогтоох
· Харьцуулсан үр дүн буюу үнэн үр дүн (стандарт уусмалтай харьцуулагдаж гарна.)
· UV Probe программыг ашиглан үр дүнг боловсруулах зэрэг давуу талуудтай болно.
Боломжит шинжилгээ
· Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн
· Органик болон органик бус нэгдлүүд
· Амьтан ба ургамлын гаралтай бүтээгдэхүүний биологийн идэвхи
· Байгалийн болон химийн гаралтай будагч бодис
Будаг, өнгөлгөө, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн
MAXima_X XRD-7000 рентген дифрактометр
Багажны үндсэн үзүүлэлт
Нунтаг дээжний рентген дифрактометр багажний хэмжилтийн гониометр нь дараах үндсэн хэсгүүдээс бүрддэг. Үүнд:
• Сольж ашиглах боломжтой Cu болон Co анодуудтай хоѐр рентген хоолой
• NaI сцинтиляцийн детектор
• Дээж баригч, (шинжилгээнд хэрэглэгдэх нунтаг дээжний хэмжээ 1грамм орчим байдаг бөгөөд нунтгийн ширхэглэгийн шугаман хэмжээ 45µм-65µм байна.)
• Хэмжилтийн үр дүнг боловсруулах ICDD-PDF2 өгөгдлийн сантай
Судалгаанд ашиглагдах боломж
Рентген дифрактометр багаж нь нунтаг дээжийн рентген дифракцын судалгааны аргаар хуурай нунтаг хэлбэрт бэлтгэгдсэн дээжид дараах шинжилгээний ажлуудыг гүйцэтгэх боломжтой. Үүнд:
• Эрдсийн рентген дифракцын фазын анализ
• Холимог нунтаг дээж дэх кристалл болон аморф фазын тоон анализ
• Кристалл блокийн дундаж шугаман хэмжээсийг үнэлэх
• Кристалл бүтцийн параметрүүдийг нарийвчлан үнэлэх