Их энергийн физикийн салбар
Их энергийн физикийн салбар нь материйн суурь бүтэц, тулгуур харилцан үйлчлэлүүд, кварк-глюоны динамик, их энергийн мөргөлдөөний үед үүсэх үзэгдлийг онол, тоон симуляц болон туршилтын өгөгдлийг ашиглан судлах үндсэн зорилготой. Тус салбарын үйл ажиллагааны үндсэн зорилго нь орчин үеийн тооцооллын технологи, торон квант хромодинамик (Lattice QCD), детекторын физик, их өгөгдлийн боловсруулалтын аргыг ашиглан эгэл бөөмсийн физикийн суурь асуудлуудыг шийдвэрлэх, олон улсын томоохон туршилтуудад оролцох, өндөр түвшний судлаач мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ.
Салбарын эрхлэгч
Доктор Ц. Энхбат
Цахим шуудан
enkhbatts@
Лабораториуд
Их энергийн физикийн салбарт харьяалагдах лабораториудын судалгааны чиглэл, үйл ажиллагаатай танилцана уу.
Эгэл бөөмийн физикийн лаборатори
Лабораторийн үндсэн зорилго нь Монгол Улсад эгэл бөөмийн болон их энергийн физикийн судалгааг хөгжүүлэх, олон улсын түвшний туршилтын судалгаанд оролцох, шинэ мэдлэг бий болгох, залуу судлаачдыг бэлтгэх, орчин үеийн өгөгдөл боловсруулах арга зүйг нэвтрүүлэхэд оршино.
Дэлгэрэнгүй
Онолын физикийн лаборатори
Онолын физикийн лаборатори нь эгэл бөөмийн физик, хүчтэй харилцан үйлчлэл, космологи болон астрофизикийн суурь асуудлуудыг онолын тооцоолол, тоон симуляцын аргаар судлах зорилготой.
Дэлгэрэнгүй
Хүнд кваркын судалгааны лаборатори
“Хүнд кваркын судалгааны лаборатори” нь их энергийн физик, эгэл бөөмийн детекторын технологи, их өгөгдлийн шинжилгээ, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой судалгааны нэгж юм.
Дэлгэрэнгүй
Хүний нөөц
1
Академич
4
Доктор
5
Магистр
1
Бакалавр
Судалгааны чиглэл
01
Адрон-цөм болон цөм-цөмийн мөргөлдөөний үед олон бөөмс үүсэх процессыг шинжлэх, хоёрдогч бөөмсийн энерги, импульс, инвариант масс тархалтад тулгуурлан фазын шилжилт ба холимог төлөвийн шинжийг тодорхойлох, адрон бүтцийн судалгаа
02
CERN зэрэг олон улсын туршилтын хамтын ажиллагаанд оролцож, LHCb туршилтын өгөгдөл дээр хүнд кварк агуулсан бөөмсийн задрал, CP тэгш хэмийн зөрчил, шинэ резонансын судалгаа хийх, их өгөгдлийн боловсруулалт, хиймэл оюун ухаан болон орчин үеийн шинжилгээний аргыг эгэл бөөмийн физикт хэрэглэх
03
Эгэл бөөмийн Стандарт модель болон түүний өргөтгөлийн онолын судалгаа, их энергийн физикийн орчин үеийн хурдасгуурд дээрх онолуудыг тандах боломжийг тооцох симуляц, Стандарт моделийн өргөтгөлийн хүрээнд нейтрино бөөмсийн массын үүсэл, төрлийн холилт, харанхуй матер ба харанхуй энергийн онолын судалгаа
04
Торон квант-хромодинамикийн (Lattice QCD) тоон симуляци ашиглан хүчтэй харилцан үйлчлэлийн онолын судалгаа хийх, кварк-глюоны дотоод динамикийг онолын ба туршилтын үр дүнтэй харьцуулан судлах, GPU хурдасгуурт өндөр хүчин чадлын тооцоолол, CUDA/C++ программчлал хөгжүүлэх