Захирлын мэндчилгээ
Шинжлэх
ухааны академийн ууган хүрээлэнгүүдийн нэг Физик, технологийн хүрээлэн нь
Монгол улсад физикийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх болон судалгааны
үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх, нутагшуулах эрхэм зорилго бүхий эрдэм
шинжилгээ, судалгааны байгууллагын нэг билээ.
Манай эрдмийн хамт олон физикийн шинжлэх ухааны орчин үеийн судалгааны чиглэлүүдийг хөгжүүлэхдээ уламжлалт болон шинэ дэвшилтэт технологийг хослуулан, шинэ мэдлэгийг бий болгох, өндөр үр ашигтай техник, технологийн оновчтой хувилбар, инновацийг нэвтрүүлэхэд чиглэсэн судалгаа, шинжилгээний ажлуудыг гүйцэтгэж байна.
Шинжлэх ухааны хөгжлийг сонирхдог, шинэ дэвшилтэт технологийг өөрийн байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хүсэлтэй дотоод, гадаадын бүхий л байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллахад бид бүхэн нээлттэй байна. Та бүхэн манай цахим хуудаснаас физикийн шинжлэх ухааны шинэ мэдлэг, мэдээлэл, манай эрдэмтдийн судалгааны ажлын үр дүн, ололт амжилттай танилцах боломжтой юм.
ШУА-ийн ФТХ-ийн түүхийг бүтээлцсэн ахмад эрдэмтэд, хамт олон, хамтран ажилладаг байгууллага, судлаач нартаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилт, амьдралд тань аз жаргалыг хүсэн ерөөе.
Шинжлэх Ухааны Академийн Физик, Технологийн Хүрээлэнгийн Захирал
Академич Ж. Даваасамбуу