Үндсэн агуулга руу

Салбарууд

Инновац, технологийн салбар

Инновац, технологийн салбарын үндсэн зорилго нь физик, инженерчлэл, эрчим хүч, электроник, фотоник болон материал судлалын чиглэлээр орчин үеийн шинжлэх ухаанд тулгуурласан суурь болон хэрэглээний судалгааг хөгжүүлэх, Монгол орны онцлогт тохирсон дэвшилтэт техник, технологи, инновацын шийдлийг боловсруулах, нутагшуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд оршино.

Салбарын эрхлэгч

Доктор Д. Өнөрбилэг

Цахим шуудан

unurbilegd@mas.ac.mn

Laboratory equipment

Лабораториуд

Инновац, технологийн салбарт харьяалагдах лабораториудын судалгааны чиглэл, үйл ажиллагаатай танилцана уу.

Фотоникийн лаборатори

Орчин үеийн физикийн шинжлэх ухааны суурь судалгааны чухал багаж хэрэгсэл лазерын технологийн хөгжүүлэлт, шугаман бус оптик, өндөр эрчимтэй импульсын лазерын цацраг ба бодисын харилцан үйлчлэл, төрөл бүрийн орчин дахь хэт богино импульсын лазерын цацрагийн түгэлтийн зүй тогтол, тэдгээрийн хэрэглээний шинэ боломжийг судлах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зорилготой.

Дэлгэрэнгүй

Сэргээгдэх эрчим хүчний лаборатори

Монгол орны байгаль, цаг уур, эрчим хүчний хэрэглээний онцлогт нийцсэн, байгаль орчинд ээлтэй цахилгаан ба дулааны энергийг үйлдвэрлэх, хуримтлуулах, үр ашигтай ашиглах техник-технологийн шийдлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулах, туршин баталгаажуулах, нутагшуулахад оршино.

Дэлгэрэнгүй

Цацрагийн физик, спектр анализын лаборатори

Оптик шинэ материалууд гарган авах, байгаль орчны цацрагийн бохирдлыг хянах, орчин үеийн спектр анализ багажууд ашиглан аналитик шинжилгээ хийж, захиалгат үйлчилгээ үзүүлэх, түүнчлэн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын шинэ санаа, оюуны бүтээлийг инновац болгон хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийг холбох зорилготой.

Дэлгэрэнгүй

Электроник, төхөөрөмж хөгжүүлэлтийн лаборатори

Монгол орны нөхцөлд тохирсон Ӗбатарей модульӗ үйлдвэрлэлийн технологи, электрон мэдрэгчүүд ашиглан мэдээлэл цуглуулж боловсруулах, эрчим хүчний хяналтыг хангах аргачлал бүхий технологи болон физикийн сургалтыг дэмжихэд чиглэсэн судалгаанд суурилсан технологийг тус тус хөгжүүлэн нутагшуулах чиглэлээр судалгааӏтуршилтӏ прототип цаашлаад үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготойгоор ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

Хүний нөөц

3

Академич

9

Доктор

14

Магистр

13

Бакалавр

Судалгааны чиглэл

01

Фотоникийн онол туршилтын судалгаа, оптик, лазерын технологийн хэрэглээ: соронзон-оптик Керрийн эффект, хэт богино пульсын хэмжилт, оптик давтамжийн хувиргалт

02

Фазын шилжилттэй дулаан хуримтлуурын материалын судалгаа

03

СЭХ, нарны зайн системийн загварчлалыг сайжруулан практикт нэвтрүүлэх туршилт, судалгаа

04

Гэрлийн үйлчлэлээр фазын шилжилт хийдэг гэрэлд мэдрэмтгий органик кристал материал гарган авах түүний фотофизик судалгаа

05

Физикийн сургалтыг дэмжихэд чиглэсэн судалгаанд суурилсан багаж, тоног төхөөрөмжийн хөгжүүлэлт

06

Монгол орны нөхцөлд тохирсон модуль батарейн үйлдвэрлэлийн технологи хөгжүүлэлт

07

Хэмжил зүйн мэдээллийг зайнаас цуглуулж, боловсруулах электрон сенсорын хөгжүүлэлт, дуу, дүрсний өгөгдөл боловсруулах ба хиймэл оюунд тулгуурласан шийдэл

08

Зайнаас тандан судлах нисгэгчгүй нисэх төхөөрөмж дроны туршилт, хөгжүүлэлт

09

Оптик, лазерын технологид суурилсан өндөр нарийвчалтай спектр анализын багаж ашиглан төрөл бүрийн дээжийн шинжилгээ хийх төлбөртэй үйлчилгээ