Үндсэн агуулга руу

Бидний тухай

Залуу судлаачдын семинар

2017-10-12

ЗАРЛАЛ

ХЭЗЭЭ:

2019 оны 02-р сарын 20

Лхагва гараг, 14:00 цаг

ХААНА: ФТХ-ийн хурлын танхим, 320 тоот

ХЭН, ЯМАР СЭДВЭЭР:

П.Золбаяр

Цахилгаан эрчим хүчний хэрэглээний цахим мониторингийн систем байгуулах судалгаа

ФИЗИК ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН

ЗАЛУУ СУДЛААЧДЫН СЕМИНАРЫН

ДОТООД ЖУРАМ

1. Семинар удирдагчийн эрх, үүрэг

1.1. Залуу судлаачдын семинар Хавар, Намар гэсэн хоѐр ээлжээр жилийн турш явах ба Лхагва гарагийн 14 цагт эхэлнэ. Хаврын семинар 2 сарын 1-ээс 6 сарын 15, намрын семинар 9 сарын 1-ээс дараа оны 1 сарын 15-ны хооронд явагдана.

1.2. Судлаач илтгэлийнхээ хуваарийг семинар эхлэхээс 1 сарын өмнө өгнө. Үүнээс хоцорвол семинарын удирдагч өөрөө зохицуулж илтгэлийн хуваарийг гаргана.

1.3. Илтгэлийн хуваарийг эрдэмтэн нарийн бичгийн дарга баталгаажуулна.

1.4. Залуу судлаачдын математик боловсролыг дээшлүүлэх, компьютер тооцооллын арга барилд суралцуулах зорилгоор 10 хүртэлх тооны илтгэлийн сэдвийг семинарын удирдагчийн зүгээс гаргаж илтгэгчийг томилж болно.

1.5. Семинарын зарлалыг Даваа гарагт гаргаж нийтэд хүртээмжтэйгээр мэдээлнэ.

1.6. Семинарын үр дүнг /илтгэлийн чанар, семинарын ирц г.м/ хүрээлэнгийн захиргаа болон нийт эрдэм шинжилгээний ажилтнуудад бичгээр илтгэнэ.

1.7. Зөвхөн хүндэтгэх шалтгааны улмаас илтгэлээ тавих боломжгүй болсон судлаачийн товлогдсон илтгэлийг нэг удаа хойшлуулж болно.

1.8. Хүндэтгэх шалтгаангүйгээр семинарт сууж оролцоогүй, илтгэлээ тавиагүй залуу судлаачдыг тухайн семинарыг тасалсанд тооцно.

1.9. Зуны хаалтын семинар зохион байгуулж тухайн жилийн турш тавигдсан илтгэлүүдээс залуу судлаачдын өөрсдийнх нь хүсэлтээр болон семинар удирдагчийн зүгээс шаардлага хангасан гэж үзсэн 10 хүртэл илтгэлийг оруулж хэлэлцүүлнэ. Хаалтын семинарт тавьсан илтгэлүүдээс шилдэг 3 илтгэлийг салбар бүрээс томилогдсон шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж шалгаруулна.

1.10. Семинарт гадаад, дотоодын эрдэмтдийг урьж, семинар, ярилцлага хийлгэж болно.

2. Залуу судлаачийн эрх, үүрэг

2.1. Залуу судлаачид бакалавр, магистрант, магистр, докторант нар хамрагдана.

2.2. Залуу судлаач нь залуу судлаачдын семинарт заавал сууж идэвхтэй оролцоно.

2.3. Нэг судлаач жилд 2-оос доошгүй удаа дараах чиглэлээр илтгэл тавина. Үүнд:

2.3.1. Судалгааны ажлын үр дүн, явцаар

2.3.2. Өөрийн судалгааны ажилтай холбоотой гадаад, дотоодын эрдэм шинжилгээний бүтээлийн тоймоор

2.4. Илтгэлд дараахь зүйлсийг тодорхой гаргаж тавина. Үүнд:

2.4.1. Уг судалгаа нь шинжлэх ухааны ямар томоохон асуудлын аль салаа мөчирт хамаарагдах, нийгэм эдийн засгийн ач холбогдол, судалгааны зорилго, зорилт

2.4.2. Илтгэлийн /судалгааны / чиглэлээр олон улсын хэмжээнд болон манай улсад урьд өмнө нь ямар ажил хийгдэж ирсэн, судлаач эрдэмтэд нь хэн болох, ямар үр дүнд хүрч байсан, тухайн илтгэл ямар үргэлжлэл нь болох, юу шийдэж байгаа

2.4.3. Судалгааны хүндрэл бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, илтгэгчийн оруулж буй тодорхой хувь нэмэр

2.5. Судлаач илтгэлээ сэдэв, төслийн удирдагчдаа танилцуулж, үр дүнг урьдчилан хэлэлцэж илтгэх зөвшөөрөл авсан байна.

2.6. Судлаач илтгэлийн нэр, товч агуулгыг өмнөх долоо хоногийн Баасан гарагт удирдагчийн бичгээр гаргасан зөвшөөрлийн хамт iptseminar@gmail.com хаягаар ирүүлнэ.

2.7. Хүндэтгэх шалтгааны улмаас залуу судлаач семинарт сууж оролцох боломжгүй болсон, илтгэгч товлосон илтгэлээ тавих боломжгүй болсон тохиолдолд чөлөөг

урьдчилан iptseminar@gmail.com хаягаар, шалтгаанаа тайлбарласан тохиолдолд чөлөө өгөх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

2.8. Семинарт гар утастай оролцохыг хориглоно.

2.9. Семинарын төгсгөлд, оролцогчдоос шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилт, амьдрал практикт нэвтэрч буй ажлын талаархи шинэ сэргэг мэдээллийг өөрийн санаачлагаар хийж танилцуулж байхыг хөхүүлэн дэмжинэ. Энэ санаачлагыг тусгайлан бүртгэж хүрээлэнгийн Вэб сайт болон ШУА-ийн “Эрдэм” сониноор дамжуулан олон нийтэд мэдээлж байх болно.

3. Төслийн удирдагчийн эрх, үүрэг

3.1. Тухайн төслийг гүйцэтгэж буй залуу судлаачийн илтгэлийг урьдчилан хэлэлцэж, илтгэх зөвшөөрөл олгоно.

3.2. Дотоод, гадаадын хурал, семинарт тавигдах залуу судлаачийн илтгэлийг залуу судлаачдын семинараар урьдчилан хэлэлцүүлсэн байна.

3.3. Судлаач илтгэл тавих үед сэдэв, төслийн удирдагч, эсвэл түүний томилсон эрдэмтэн семинарт оролцож санал, зөвлөмж өгсөн байна.

4 Захиргааны эрх, үүрэг

4.2 Хаалтын семинарт оролцож, шалгарсан шилдэг 3 илтгэгчийг шагнаж урамшуулна.

4.3 Эхний 2 байрт шалгарсан илтгэгчдэд “Хүрэл Тогоот”-ийн эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих эрх олгоно.

4.4 Залуу судлаачдын семинартай, мөн зуны хаалтын семинартай холбогдолтой зардлыг хариуцана.

4.5 Шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилт, амьдрал практикт нэвтэрч буй ажлын талаархи шинэ сэргэг мэдээллийг өөрийн санаачлагаар хийж хүрээлэнгийн Вэб сайт болон ШУА-ийн “Эрдэм” сониноор дамжин олон нийтэд мэдээлэгдсэн ажлын тоогоор 3 хүртлэх залуу судлаачийг захиргааны зүгээс жилд 2 удаа урамшуулж шагнаж байна.

4.6 Залуу судлаачдын семинарт хүндэтгэх шалтгаангүйгээр сууж оролцоогүй, мөн жилд 2- оос доошгүй удаа илтгэл тавих үүргээ биелүүлээгүй залуу судлаачдад хариуцлага тооцоно. 

2017.03.09

Журам боловсруулсан: ШУ-ны доктор, проф. Х.Цоохүү

ФТХ – гийн залуу судлаачдын семинарын хуваарь

2019 он

№ Салбар Судлаачдын нэр Зэрэг Удирдагчийн нэр Илтгэх өдөр  Зөвөлгөө өгөх  эрдэмтэн Тайлбар
1- ээлж
1 ИФС П. Золбаяр докторант М. Ганзориг 20-Feb Б. Нэргүй
ТС Б. Наранбат магистр О. Бөхцоож 20-Feb
2 АН Ц. Бямбасүрэн магистр Э. Уянга 27-Feb
ТС Б. Зандан магистр О. Бөхцоож 27-Feb
3 ТС С. Тэнгис магистрант С. Саран 6-Mar А. Ариунбаясгалан
МС И. Хишигдэмбэрэл магистр Д. Сангаа 6-Mar Ш. Чадраабал
4 БФС Т. Бадамхатан докторант Ж. Эрдэнэтогтох 13-Mar
ИФС М. Хүрэлхүү магистрант Д. Ууганбаатар 13-Mar
5 ТС Б. Цогт-Эрдэнэ бакалавр О. Бөхцоож 20-Mar М. Мархамет
БФС Г. Очирбат магистр Б. Хүүхэнхүү 20-Mar Д. Цэдэнбалжир
6 ИФС Г. Булган магистрант Б.Нэргүй 27-Mar Б. Нэргүй
ИФС М. Чагдаржав магистрант Д. Ууганбаатар 27-Mar
7 ЭБЦФС Б. Билгүүн магистр Ц. Энхбат 3-Apr
ОФС П. Баттогтох магистр Ч. Содбилэг 3-Apr Г. Шархүү
8 ОФС Г. Энхтуяа магистр Ч. Содбилэг 10-Apr
ЭБЦФС Л. Эрдэнэбулган магистрант Ц. Энхбат 10-Apr
9 ТС Б. Оргил докторант С. Саран 17-Apr
МС Б. Энхмэнд магистр Д. Сангаа 17-Apr Ш. Чадраабал
10 БФС Г. Даваадулам магистр М. Тамара 24-Apr
МС Б. Хонгорзул докторант Д. Сангаа 24-Apr Н. Цогбадрах
11 ЭБЦФС Л. Мөнхжаргал магистрант Ц. Баатар 1-May
ТС Ш. Молор магистр Т. Галбаатар 1-May
12 ТС Б. Мөнгөнцацрал магистр Т. Галбаатар 8-May
ТС Б. Сувд-Эрдэнэ магистрант С. Саран 8-May Ж. Даваасамбуу
13 ОФС Б. Мөнхзаяа магистрант Х. Намсрай 15-May
ИФС Ө. Баттулга магистрант М. Ганзориг 15-May Д. Гармаа
14 ИФС Ч. Баясгалан магистрант М. Ганзориг 22-May
МС Э. Энхжаргал магистрант Г. Сэвжидсүрэн 22-May Ш. Чадраабал
15 ЭБЦФС З. Лхамжав магистр Ц. Энхбат 29-May
ЭБЦФС Г. Оюунжаргал магистр Б. Хүрэлбаатар 29-May
16 ИФС У. Батхишигт магистр М. Ганзориг 5-Jun Д. Гармаа
МС Л. Сарантуяа докторант Г. Сэвжидсүрэн 5-Jun Н. Цогбадрах
ИФС Э. Батзаяа магистр Т. Галбаатар 5-Jun
17 ТС Б. Мэндбаяр магистр Т. Галбаатар 12-Jun
БФС Б. Дүүрэнбуян магистр Ж. Эрдэнэтогтох 12-Jun Д. Найдан
ЭБЦФС Ц. Банзрагч магистр Б. Хүрэлбаатар 12-Jun
18 ЭБЦФС М. Совд магистр Ц. Баатар 19-Jun
МС Б. Бумаа докторант Г. Сэвжидсүрэн 19-Jun А. Ариунбаясгалан
ИФС Б. Отгонсувд докторант Т. Галбаатар 19-Jun Б. Нэргүй
2-р ээлж
1 ТС Б. Зандан магистр О. Бөхцоож 25-Sep
ТС Б. Наранбат магистр О. Бөхцоож 25-Sep
2 ЭБЦФС Ц.Банзрагч магистр Б. Хүрэлбаатар 2-Oct Г. Шархүү
ТС С. Тэнгис магистрант С. Саран 2-Oct
3 ОФС Г. Энхтуяа магистр Ч. Содбилэг 9-Oct
МС И. Хишигдэмбэрэл магистр Д. Сангаа 9-Oct
4 БФС Т. Бадамхатан докторант Ж. Эрдэнэтогтох 16-Oct Д. Найдан
ОФС П. Баттогтох магистр Ч. Содбилэг 16-Oct
ЭБЦФС Б. Билгүүн магистр Ц. Энхбат 16-Oct
5 ТС Б. Цогт-Эрдэнэ бакалавр О. Бөхцоож 23-Oct М. Мархамет
БФС Г. Очирбат магистр Б. Хүүхэнхүү 23-Oct Д. Цэдэнбалжир
ИФС Г. Булган магистрант Б.Нэргүй 23-Oct
6 ЭБЦФС Л. Эрдэнэбулган магистрант Ц. Энхбат 30-Oct
ОФС Б. Мөнхзаяа магистрант Х. Намсрай 30-Oct Б. Батгэрэл
АН Ц. Бямбасүрэн магистр Э. Уянга 30-Oct
7 ИФС М.Хүрэлхүү магистрант Д. Ууганбаатар 6-Nov
МС Б.Энхмэнд магистр Д. Сангаа 6-Nov
БФС Г. Даваадулам магистр М. Тамара 6-Nov Д. Найдан
8 ИФС М. Чагдаржав магистрант Д. Ууганбаатар 13-Nov
ЭБЦФС М. Совд магистр Ц. Баатар 13-Nov Г. Шархүү
ТС Б. Мөнгөнцацрал магистр Т. Галбаатар 13-Nov
9 ТС Б. Оргил докторант С. Саран 20-Nov
МС Б. Хонгорзул докторант Д. Сангаа 20-Nov Э. Дамдинсүрэн
ИФС Ө.Баттулга магистрант М. Ганзориг 20-Nov
10 ИФС П. Золбаяр докторант М. Ганзориг 27-Nov
ИФС Ч. Баясгалан магистрант М. Ганзориг 27-Nov
ЭБЦФС З. Лхамжав магистр Ц. Энхбат 27-Nov
11 ТС Б. Сувд-Эрдэнэ магистрант С. Саран 4-Dec Б. Батгэрэл
ЭБЦФС Г. Оюунжаргал магистр Б. Хүрэлбаатар 4-Dec
БФС Б. Дүүрэнбуян магистр Ж. Эрдэнэтогтох 4-Dec
12 ИФС У. Батхишигт магистр М. Ганзориг 11-Dec Б. Батгэрэл
ИФС Э. Батзаяа магистр Т. Галбаатар 11-Dec
МС Э. Энхжаргал магистрант Г. Сэвжидсүрэн 11-Dec А. Ариунбаясгалан
13 МС Б. Бумаа докторант Г. Сэвжидсүрэн 18-Dec
ТС Б. Мэндбаяр магистр Т. Галбаатар 18-Dec
ЭБЦФС Л. Мөнхжаргал магистрант Ц. Баатар 18-Dec
14 МС Л. Сарантуяа Докторант Г. Сэвжидсүрэн 25-Dec Н. Цогбадрах
ИФС Б. Отгонсувд докторант Т. Галбаатар 25-Dec Д. Гармаа
ТС Ш. Молор магистр Т. Галбаатар 25-Dec