Материал судлал
2017-10-12
Салбарын эрхлэгч: доктор (Ph.D) Г.Сэвжидсүрэн
Э-шуудан: sevjidsureng@
Тус салбарт нано хэмжээст, онцгой шинж чанартай материал болон газрын ховор элемент агуулсан нэгдэл гарган авах, тэдгээрийн кристал бүтэц, шинж чанар, хэрэглээний судалгаа хийгдэхийн зэрэгцээ хатуу биеийн электрон бүтцийн тооцоолол, функциональ материалын кристалл бүтэц, фазын шилжилт, материал судлалын хэрэглээний чиглэлээр судалгаа явуулж байна. Энэ салбарт 20 гаруй эрдэм шинжилгээний ажилтан ажилладгаас академич 1, доктор (Ph.D) 7, докторант 2, магистр 4 ажилладаг.
ХАТУУ БИЕИЙН ФИЗИКИЙН ЛАБОРАТОРИ
Лабораторийн эрхлэгч: доктор (Ph.D) Н.Жаргалан
ü Хатуу биеийн электрон бүтцийн ab-initio тооцоолол;
ü Функциональ материалын кристал ба соронзон бүтэц, фазын шилжилтийн судалгаа;
Нано хэмжээст, онцгой шинж чанартай материал гарган авах, тэдгээрийн шинж чанарын судалгаа
NEXA POWER MODULE СИСТЕМ
Түлшний элементийн технологийг өөрийн орондоо нутагшуулах, протон солилцооны мембрант түлшний элементийг эрчим хүчний үүсгүүрт ашиглах үеийн термодинамикийн судалгааг хийх, өөрөөр хэлбэл, нам температурын протон солилцооны мембран бүхий 1.2 кВт –ын түлшний элементийн систем (Nexa power module)-ийн термодинамик параметрүүд хоорондын хамаарлыг тогтоох, уг системийн ажиллах горимыг ачааллаас хамааруулан тогтоож, улмаар түлшний элементийн технологийн горимыг боловсруулах судалгаа хийх боломжтой юм.
SA -9600 ВЕТ ГАДАРГУУН АНАЛИЗАТОР (USA, Horiba)
Уг багаж бүх төрлийн дээжийн хувийн гадаргуун талбай, нүхний эзэлхүүн, нүхний хэмжээ, сүвэрхэг шинж чанар зэргийг тогтооно.
Powerstat – 20 ПОТЕНЦИОМЕТР ( USA, Nuvant Systems)
Энэхүү багаж нь гурван электродын системийг ашиглан электрохимийн исэлдэн-ангижрах урвалын механизмын судалгааг явуулна. Бүх төрлийн электродын болон катализаторын потенциалыг гүйдлээс хамааруулан хэмжинэ.
MIKROUNA glove box
Аргон болон азотын хийн орчинд синтез явуулах, батарей угсрах, битүүмжлэх процессод ашиглана.
OTF – 1200X ШАТААХ ЗУУХ
Бүх төрлийн нунтаг дээжийг вакуум, аргон, азотын хийн орчинд өндөр температурт (1200ºС хүртэл) шатаана.
ВАКУУМ ХАТААХ ШҮҮГЭЭ
Бүх төрлийн дээжийг вакуум орчинд 250ºС хүртэлх температурт хатаах боломжтой.
ШИЛ, ШИЛЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЕХНОЛОГИЙН ЛАБОРАТОРИ
Энэхүү лаброратори нь хаягдал шил бутлан хайлахад бэлдэх бутлагч , түүхий эд болон хаягдал шил хайлуулах 30 л багтаамжтай зуух , 1200 x 1800 мм хэмжээтэй хавтгай шилэнд ажилбар хийх болон хаягдал шил хайлуулах зуух , шилний ирмэг засах өнгөлөх машин , шилний гадаргыг тунгалаг биш болгох (сүүн шил) төхөөрөмж , материалын тунгалагын зэрэг хэмжих багаж, материалын дулаан тэлэлтийн коэффициент хэмжих багаж зэрэг багаж төхөөрөмжөөс гадна шилний ажилбарын багаж төхөөрөмжтэй. Ингэснээр энэ лабораторид түүхий эд , хаягдал шил хайлуулан шил гарган авах , тусгай зориулалтаар бага хэмжээний хавтгай шил хэвлэн гаргах , шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулах , материалын шинж чанар тодорхойлох боломжтой юм.
Үйлдвэр практикт нэвтрүүлэхээр санал болгож буй ажил:
Дулаан тусгаарлагч, дүүргэгч материал “Хөөсөн шил”
БИОФИЗИКИЙН
ЛАБОРАТОРИ
Лабораторийн эрхлэгч: доктор (Ph.D) М.Тамара
Э-шуудан: tamaram@
Биофизикийн салбар нь молекулын спектроскопи, уургийн молекулын бүтэц байгууламж, түүний өөрчлөлтийг люминесценцийн аргаар судалж ирсэн. Сүүлийн жилүүдэд биополимер, бага молекулт нэгдэл, байгаль экологийн нийлмэл системийн онолын судалгаа явуулж, улмаар тэдгээрийн бүтэц, найрлага, харилцан үйлчлэлийг атомын болон молекулын спектроскопи, соно болон фотохемилюминесценцийн аргуудаар судалж байна. Биофизикийн салбар одоо доктор (Sc.D) 2, доктор (Ph.D) 4, докторант 2, магистр 5, магистрант 2, эрдэм шинжилгээний туслах ажилтан 1, нийт 16 эрдэм шинжилгээний ажилтны бүрэлдэхүүнтэй, 2 лабораторитай судалгааны ажлаа явуулж байна.
Молекул биофизикийн лаборатори
Биофизикийн лаборатори нь анх 1972 онд 6 хүний орон тоотой байгуулагдаж, уургийн молекулын байгууламж, бүтцийн ѳѳрчлѳлт, биофункцын шүтэлцээгээр судалгаагаа эхэлж байсан бѳгѳѳд эдүгээ биополимер, био идэвхт бага молекул нэгдэл (эмийн бодис) металл ионы харилцан үйлчлэл, нийлмэл системийн онолын судалгаа явуулж байна. Тус лабоpаториос шинжлэх ухааны нээлт 1 (Д.Нямаа, 1992), тѳрийн соёрхолт 1 (О.Бат-Эрдэнэ, 1994), нийт 17 эрдэмтэн тѳрѳн гарчээ. Судалгааны үр дүнгээр 600 гаруй эрдэм шинжилгээний ѳгүүлэл, нэгэн сэдэвт бүтээл 30 гаруйг туурвисан.
“Амьтны биед ургамлын алколойдын эсрэг дархлаа үүсэх үзэгдэл” нээлт, “Тарга” бэлдмэлээр тѳрийн шагнал авч, кавитацийн гидродинамик үүсгүүр, будагт ургамлын ханд бэлтгэх болон ноос ноолуур будах технологи, ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүн зэрэг 10 шинэ бүтээлийн патент авчээ.
Дотоод болон гадаадын хамтын ажиллагаа
· МУИС-ийн Шинжлэх Ухааны сургууль
· МУБИС-ийн Физик технологийн сургууль
· ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэн
· ЭМШИУС-ийн Эм зүйн сургууль
· ЭМШИУС-ийн Биофизикийн тэнхим
· ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэн
· ШУА-ийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лаборатори
· ШУА-ийн Технологийн инкубатор
· Улаан-Үүдийн их сургуулийн Хими, физикийн факультет
· Оросын ШУА-ийн Нефтхими, катализийн институт
· Япон улсын Чибагийн их сургууль
· Эрхүүгийн Их сургууль
· БНСУ-ын Чонбукын их сургууль
· БНСУ-ын Донггукын их сургууль
· ОХУ-ын ШУА-ийн Биофизикийн хүрээлэн
· Шведын Уппсалагийн их сургууль зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна
Лабораторит ашиглагдаж буй тоног тѳхѳѳрѳмж
Молекул биофизикийн лаборатори нь спектрофотометр, спектрофлуорометр, соно, фотохемилюминометрийн багаж болон бусад хэмжилтийн багаж тѳхѳѳрѳмжүүдийг ашиглан туршилт судалгаа явуулж байна.
СПЕКТРОФЛУОРОМЕТР - СФ4-UV
Уг багаж нь мѳнгѳн усны лампан гэрлийн үүргүүртэй. 200-800 нм долгионы уртад гэрлийн цацаргалтыг бүртгэнэ. Цацруулалтын спектрээр бодисын найрлага болон био идэвхт нэгдлүүдийн тоон тодорхойлолт, бүтэц байгууламжийг судлахад өргөн хэрэглэнэ. Мөн хатуу, шингэн дээжинд болон клиник фармакалогийн сорьцонд анализ хийх боломжтой.
СПЕКТРОФОТОМЕТР- Beckman DU-64 UV/VIS
Биологийн идэвхт бодисуудын тоон тодорхойлолт болон бүтэц, байгууламжийг судлахад ѳргѳнѳѳр ашиглана. Хэт ягаан (200-400 нм) болон үзэгдэх гэрлийн (400-700 нм) үйлчлэлийн нөлөөгөөр дээжний шингээлт, нэвтрэлт болон ойлтыг бүртгэнэ. Дээжний шингээлтийн спектрийг бүртгэхээс гадна фотометр болон кинетик утгыг тоон аргаар тооцох боломжтой.
СОНО, ФОТОФЛУОРОМЕТР, СОНО, ФОТОХЕМИЛЮМИНОМЕТР - SCHL 22.5kHz
Биополимер бага молекулт органик болон органик бус нэгдлүүдийн соно, фотохемилюминесценцийг бүртгэнэ. Гэрэл, хэт авианы үүсгүүрийг хослуулан ашиглаж болно. Мэдрэх чадвар ѳндѳр тул анализыг спектрийн эрчим, кинетик зүй тогтлоор үнэлнэ. Органик нэгдэл, металл ионы харилцан үйлчлэлийг судлах боломжтой, клиникийн шинжилгээнд нэмэлт магадлагаа гаргах, эмийн үйлчлэлийг үнэлэх, усны бохирдолыг таньж мэдэх, чөлөөт радикалуудын урвалын механизмыг судлах боломжтой, оптик систем багатай, анологи-дижитал хувиргагчаар дамжуулан комьпютертэй холбогдсон.
ФОТОХЕМИЛЮМИНОМЕТР - OSL-18, 22,5 kHz
Лабораторийн судалгаанаас гадна хүнсний чиглэлийн шингэн дээжинд анализ хийх боломжтой. Сонофото, биофизикийн судалгаанд ашиглана. Гэрэл, хэт авианы үүсгүүрийг хослуулан ашиглаж болно. Мэдрэх чадвар өндөр учир анализийг спектрийн эрчим, кинетик зүй тогтолоор үнэлнэ. Төрөл бүрийн орчинд химийн урвалын анхдагч механизм, бодисын физик, химийн шинж чанaрыг спектрийн тодорхой мужид сонгож судлах боломжтой
ВАКУМ УУРШУУЛАГЧ - RE-52 БОЛОН YAMOTO RE200
Вакум ууршуулагч, усан ванн BM-100 болон конденсаторын хамт. Эргэлтийн хурд тохируулагчтай 20-80 рпм, усан банн нь +5 ~ +950C хэм хүртэл халаах хүчин чадалтай, 3.7л багтаамжтай. Биологийн тѳрѳл бүрийн шингэн дээжийг ууршуулан хатаахад ашиглана.
Атомын спектроскопийн судалгааны баг
Атомын спектроскопийн судалгааны баг нь одоо Оросын ШУА-ын Сибирийн салбарын Геохимиийн хүрээлэнтэй хамтран дараах чиглэлийн судалгааг явуулж байна. Үүнд: Спектроскопийн шинжилгээний аргачлал боловсруулах, хот суурин газрын ѳнгѳн хѳрсний хүнд элементийн тархалтын экологийн үнэлгээ, зѳвлѳмж гаргах, хот суурин газрын ѳнгѳн хѳрсний бохирдлын дижитал зураглал зохиох, аж ахуйн нэгжийн захиалгаар хүнсний бүтээгдэхүүн, ундны усны хүнд элементийн шинжилгээ хийх.
2014-2016 онд “Нийслэлийн байгаль орчны бохирдлын харилцан хамаарал, нѳхѳн сэргээх технологийн физик-химийн процессын судалгаа” сэдэвт ажлын хүрээнд ѳнгѳн хѳрсний хүнд элементийн бохирдол ямар эх үүсвэрээс хэрхэн хамаарах, улмаар хүн амын эрүүл мэндэд нэн хортой бохирдлыг бууруулж, ѳвчлѳлийг багасгах зэрэг нийгмийн тулгамдсан асуудлын судалгааг холбогдох байгууллагтай хамтран гүйцэтгэсэн байна.
Атомын спектроскопийн лабораторид атомын шингээлт болон цацаргалт, молекулын шингээлтийн спектрофотометрийг төрөл бүрийн дээжинд элементийн агуулга тодорхойлоход тус тус ашиглаж байна.
АТОМЫН ЦАЦАРГАЛТЫН СПЕКТРОФОТОМЕТР- Carl-Zeiss Q-24
Нуман атомчлалын атомын цацаргалтын спектроскопи нь химийн задаргаа шаарддаггүй, химийн элементүүдийн агуулгыг нэг удаагийн хэмжилтээр тодорхойлох боломжтой. 2000-4500A0 спектрийн мужид хэмжилт хийдэг. Жишээлбэл, yлаанбаатар хотын ѳнгѳн хѳрсний дээжинд AI, Ca, Fe, Mg, Na, B, Ba, Bi, Co, Cr, Cu, Li, Mn, Mo, Ni, P, Pb, Sn, Ti, V, Zn, Si, Sr, Zr зэрэг эдгээр элементийн агуулгыг тодорхойлсон. Спектрограмм дээр тайлал хийхдээ фотопластинк (WU-2 6Х24 см) ашигладаг.
АТОМЫН ШИНГЭЭЛТИЙН СПЕКТРОФОТОМЕТР - Shimadzu АА-6300С
Бүтэн автоматжуулсан, дѳлѳн болон цахилгаан-дулааны атомчилалд 60 дээжинд максимум 20 элементийн анализ нэг дор хийх хүчин чадалтай. GFA-EX7i графитан зуухаар тоноглогдсон. Спектрийн 185-900 нм мужид хэмжилт хийдэг. Czerny-Turner монохроматортой, 1800 шугам/мм холографик сараалжтай. Детекторын системийн хувьд фотоүржүүлэгчийн спектрийн долгионы уртын хүрээ 185-600 нм, Si-детектор нь 600-900 нм хооронд хэмждэг. Энэ нь микро элементийн агуулгыг тодорхойлоход хэрэглэгддэг. Дѳлѳн атомчлалын хувьд титанан шатаагчаар тоноглогдсон, керамик зангилаатай, Pt/Ir капилляран системтэй.
СПЕКТРОФОТОМЕТР - Analytik Jena SPECORD PLUS 200
Эмзүй, биологи, хими, физикийн салбаруудад шингэн дээжинд анализ хийхэд хэрэглэгддэг. Нэмэлт тоноглолтойгоор хатуу болон хийн дээж тодорхойлох боломжтой. Бодисын цэвэршилт болон элементийг тодорхойлдог.