Үндсэн агуулга руу

Мэдээ

ФТХ-ийн эрдэмтэд МУБИС дээр ээлжит цуврал лекц зохион байгууллаа

2019.04.16  |  МэдээfX⧉

Саяхан 2019 оны 4-р сарын 16-нд ШУА болон МУБИС хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Физикийн шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгээс МУБИС-ийн Математик байгалийн ухааны сургууль дээр их семинар зохион байгуулав.

Их семинарт Физик, технологийн хүрээлэнгийн Эгэл бөөм, цөмийн физикийн салбарын эрхлэгч, доктор Ц.Энхбат “Элементүүдийн үүсэл” сэдвээр сонирхолтой лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү цуврал лекц нь цаашид сар бүр зохиогдох бөгөөд ФТХ-ийн эрдэмтэн, докторууд МУБИС-ийн Физикийн тэнхимийн багш, оюутнуудад зориулж сүүлийн үеийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын явц, үр дүнгийн талаар танилцуулах юм. Энэ нь нэг талаас оюутнуудад эрдэм шинжилгээ, судалгааны ажлын мэдлэг олгох, чадвар суулгах өндөр ач холбогдолтой хичээл юм.

Уг их семинарт МУБИС-ийн профессор багш нар, доктор, магистр, бакалаврын оюутнууд суух ба судлаачид, төгсөгчид буюу оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй юм.