Үндсэн агуулга руу

Мэдээ

J/ψ бөөмийн 10 тэрбум дахь тохиолдол бүртгэгдэв

2019.04.29  |  МэдээfX⧉

Бээжингийн электрон позитроны хоёрдугаар үеийн хурдасгуур (БЭПХ-II) дээрх гуравдугаар үеийн Бээжин электрон спектрометр (БЭСIII) детекторын тусламжтайгаар БЭСIII хамтын ажиллагааны судлаачид 2019 оны 2 сарын 11-ний өдөр  бөөмийн 10 тэрбум дахь тохиолдлын тоон мэдээллийг бүртгэснээр бөөмийг агуулсан тоон мэдээллээрээ дэлхийд тэргүүлсээр байна.

Энэхүү бөөм нь чарм болон античарм кварк агуулсан чармониум төлөв болохыг 1974 онд Нью Йорк хотод байрлах Брукхавены Үндэсний лабораторид Самуэль Тингээр удирдуулсан баг, мөн Калифорны Менло Хүрээлэнд байрлах Стэнфордын шугаман хурдасгуурын төвд Бартон Ричтерийн удирдсан судалгааны багууд нэгэн зэрэг анх тогтоосон. Электрон болон позитроны аннигиляци нь хөнгөн кварк болон глюоноос тогтох экзотик адронуудыг судлах асар их боломжийг судлаачдад бий болгосноор хүчтэй харилцан үйлчлэлийн шинж чанарыг судалж, танин мэдэхэд чухал ач холбогдолтой.

Цэвэр глюон агуулсан, кварк глюоныг агуулсан, эсвэл 3-аас дээш кваркаас тогтсон экзотик адронуудыг судлах нь БЭСIII хамтын ажиллагааны тэргүүлэх зорилтуудын нэг юм.


Зураг 1. БЭПХ-II дээрх БЭСIII детекторын байгууламж

БЭПХ-II нь өмнөх хувилбар болох Бээжингийн электрон позитроны хурдасгуураас ойролцоогоор 100 дахин их буюу  гэрэлтэлт бүхий хоёр цагирагаас тогтсон хурдасгуур юм. БЭСIII хамтын ажиллагааны хүрээнд энэхүү хурдасгуур дээр 2008 оноос тавигдаж байгаа электрон позитроны аннигиляцийн туршилтаар хүчтэй, цахилгаан соронзон, сул харилцан үйлчлэлүүдийн судалгааг дэлхийн 14 орны 67 хүрээлэн, их дээд сургуулиудын эрдэмтдээс бүрдсэн судлаачдын багууд өргөн цар хүрээтэй судалгааг амжилттай явуулсаар байна.

БЭСIII туршилт нь эхэлсэн цагаасаа өнөөдрийг хүртэл  бөөмийн урьд өмнө байгаагүй их хэмжээний тоон мэдээллийг бүртгэн, цуглуулж чадсанаараа адрон бөөмсийн огт бүртгэгдэж байгаагүй шинэ төлөвийг хайхад дэлхийд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр байна.

Эх сурвалж: http://english.ihep.cas.cn/doc/3311.html

Мэдээ бэлтгэсэн: ФТХ-ЭБЦФ-ийн салбарын ЭШДаА Г.Оюунжаргал