"Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ.
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжидэг "Хүний нөөцийг хөгжүүлэх JDS хөтөлбөр"-т магистр, докторын түвшинд Япон улсын их, дээд сургуульд суралцуулах сонгон шалгаруулалтанд урьж байна.
JDS хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл, сонгон шалгаруулалт, материал бүрдүүлэлт, судалгааны төлөвлөгөө боловсруулах тухай нээлттэй семинарыг дараах хуваарийн дагуу Монгол-Япон төв дээр зохион байгуулна.
- 2018 оны 8-р сарын 20 (Даваа), 18:30-20:00 цагт
- 8-р сарын 25 (Бямба), 11:00-12:30 цагт
- 9-р сарын 7 (Баасан), 18:30-20:00 цагт
- 9-р сарын 9 (Ням), 11:00-12:30 цагт
- 9-р сарын 13 (Пүрэв), 18:30-20:00 цагт
Магистр, докторын элсэлтийн материалыг 10-р сарын 19-ны өдөр (Баасан) гариг хүртэл JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газрын 201 тоотод хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудсаас авна уу: http://jds-scholarship.
Татаж авах: Магистрын сургалтын элсэгчдэд тавигдах шаардлага
Докторын сургалтын элсэгчдэд тавигдах шаардлага
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
Эх сурвалж: http://www.