Үндсэн агуулга руу

Мэдээ

Хятад улс “Бэйдөү” навигацын систем (BeiDou Navigation Satellite System) “BeiDou -3” хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө.

2018.03.30  |  МэдээfX⧉


Хятад улс энэ сарын 30-нд Сычуань мужийн баруун өмнөд мужийн Xichang хотод байрладаг дотоодын BeiDou Navigation Satellite системийн хоёр хиймэл дагуулыг нэг зөөгч пуужингаар сансар руу илгээжээ.

Хятад улс энэхүү хоёр хиймэл дагуулыг амжилттай хөөргөснөөр “Бэйдөү” навигацын системийн хиймэл дагуулын тоог хоёроор нэмж буй юм.  Энэхүү хоёр хиймэл дагуул “Бэйдөү” навигацын системийн 30, 31дэх хиймэл дагуул болж  кодлогдсон байна.

Тэд хөөрөлтөөс хойш 3 цагийн дараа  сансрын тойрог замд орж, өмнө нь хөөрсөн “Бэйдөү” навигацын системийн хиймэл дагуулуудтай хамт цуврал туршилтуудыг явуулж эхэлсэн байна.

Эдгээр хиймэл дагуул болон пуужинг Хятадын шинжлэх ухааны академи, микросателлуудын инновацийн академи, Хятадын машин технологийн академи зэрэг газрууд хамтран боловсруулсан байна.

“Бэйдөү” навигацын систем нь 2000 – 2012 оны хооронд BeiDou -1 хиймэл дагуул хөөргөж хөрш зэргэлдээ орнуудын хэрэглэгчдэд зориулсан хязгаарлагдмал үйлчилгээ явуулж байсан. 2012 – 2015 оны хооронд BeiDou -2 хиймэл дагуул хөөргөснөөр Ази, Номхон далайн бүс нутгийн хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж байсан бол 2015 оноос хэрэг BeiDou -3 хиймэл дагуулыг хийж эхэлсэн. BeiDou -3 нийт 35 хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулах бөгөөд 2018 оны сүүл гэхэд дэлхийн хойд хагас болон экваторын улсуудад үйлчилж эхлэх төдийгүй 2020 онд дэлхийн хэмжээнд 30 гаруй хиймэл дагуултай болно гэж төлөвлөжээ. BeiDou -3 хиймэл дагуул нь АНУ-ын Global Positioning System (GPS)-ээс 10 дахин  илүү нарийвчлалтай байна гэж.

Мэдээллийн эх сурвалж: Chinese Academy of Sciences

Мэдээ бэлтгэсэн: Биофизикийн салбар