Шинэ ном хэвлэгдэн гарлаа
Академич Х. Намсрайн “Математикийн өврийн дэвтэр (Математикийн үндсэн практикум)”, “Материйн бүтцийг бүрэлдүүлэгч эгэл бөөмсийн хөдөлгөөн, харилцан үйлчлэлийг бичдэг квант орны онолын үндэс”, Чингис хааны одонтын цуврал лекц 9 “Физикийн их нээлтүүд” номнууд хэвлэгдэн гарлаа. Номны товч танилцуулгыг уншигч та бүхэнд хүргэж байна.
“Математикийн өврийн дэвтэр” нь их дээд сургуульд элсэхээр бэлдэж буй сурагчдад зориулсан, сонирхолтой бодлого, жишээнүүд болон тэдгээрийн бодолтуудыг тайлбарлан оруулсан ном юм. Энэхүү номыг анхааралтай судалж өөрийн болгосон цагт дэлхийн ямар ч их дээд сургуульд төвөггүй тэнцэж чадах бөгөөд ирээдүйдээ сайн судлаач болох үндэс нь тавигдах болно хэмээн зохиогч маань номондоо дурдсан байна.
“Материйн бүтцийг бүрэлдүүлэгч эгэл бөөмсийн хөдөлгөөн, харилцан үйлчлэлийг бичдэг квант орны онолын үндэс” номонд квант орны онолын үндсийг товч, ойлгомжтой тайлбарласан бөгөөд зарим бодлогыг бодолтын хамт оруулж өгсөн.
“Физикийн их нээлтүүд” ном нь хүн төрөлхтөн түүхэндээ олж нээсэн, тэдгээрийг нээснээр бидний амьдралд гайхалтай өөрчлөлт, дэвшлүүдийг авч ирсэн физикийн нээлтүүдийг он цагийн дарааллаар жагсаан бичсэн сонирхолтой танин мэдэхүйн ном юм.