Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэжлийн багш нар сургалт явууллаа
Физик, технологийн хүрээлэнгийн үйлдвэрчний хорооны төлөвлөгөөт сургалтын хүрээнд хүрээлэнгийн бүх ажилчин, албан хаагч, инженерүүдэд 2019 оны 5-р сарын 10-нд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, эрх зүй болон мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, мөн 77-р тушаал буюу тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн нөхцөлийн талаар ХАБЭМ-ийн төвийн багш Н.Ариунзаяа, Х.Чинзаяа нар ирж сургалт явууллаа. Энэхүү сургалтын зорилго нь ажлын байранд учирч болзошгүй аюул осол болон мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн хувьд хэрхэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах мэдлэг, мэдээллийг өгөхөд мөн цаашид анхаарч ажиллавал зохих асуудлуудын хүрээнд арга зүйн зөвлөгөө авах зэрэг байв. Уг сургалтанд хүрээлэнгийн хамт олон идэвхтэй оролцож 3 цагийн сургалт амжилттай өндөрлөлөө.