ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороотойгоо “ХАМТЫН ГЭРЭЭ” байгуулав.
Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн 2 дугаар бүлгийн 20 дугаар зүйл, “Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай” хуулийн 5 дугаар бүлгийн 1 дүгээр зүйл, МУ-ын “Шинжлэх ухаан, технологийн хууль”-ийн 5 дугаар бүлгийн 19, 21 дугаар зүйлүүдэд заасныг үндэслэн, хөдөлмөрийн харилцааг зохицуулах, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэх, ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “ХАМТЫН ГЭРЭЭ”-г байгуулав.
Ажил олгогчийг төлөөлж: ФТХ-ийн захирал, доктор П.Алтанцог, ажиллагсдыг төлөөлж: Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны дарга Н.Наранцэцэг нар гарын үсэг зурав.