Монголын Залуучуудын Холбооноос 24 дэх жилдээ Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Эврика-2018” ЭШИХ 9, 10, 11 саруудад амжилттай зохион байгуулагдлаа. Хурал нь “хүн нийгэм”, “дэд бүтэц”, “улс ардын аж ахуй” гэсэн 3 сэдвийн хүрээнд “оюутан, залуус”, “залуу багш, судлаач”, ”эрдэмтэн, судлаач” ангилалд хуваагдаж илтгэл хэлэлцүүллээ. Хурлын 1-р шатны шалгаруулалтыг байгууллагууд дээр явуулсан ба Монголын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудаас 199 судлаач шалгарсан байна. Улс ардын аж ахуй сэдвийн эрдэмтэн судлаач ангилалд ШУА-ФТХ-ийн Биофизикийн салбараас оролцсон доктор Ж. Эрдэнэтогтох нь “Монте-Карло загварчлалаар цацрагийн стандарт үүсгүүр бүтээх судалгаа” сэдэвтэй илтгэл хэлэлцүүлсэн нь шилдэг илтгэлээр шалгарч грантын болзол хангалаа.