Вэбсайтын цэс
“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2018” үзэсгэлэнд ФТХ - гийн “Литийн ионы дахин цэнэглэгддэг товчин батарей” бүтээл дэд байрт шалгарлаа.
“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2018” үзэсгэлэнд ФТХ - гийн “Литийн ионы дахин цэнэглэгддэг товчин батарей” бүтээл дэд байрт шалгарлаа.


Монгол улсад шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 97 жил, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”–ийн нээлтийн үйл ажиллагаа “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2018” үзэсгэлэнгээр эхэлж, энэ сарын 21,22-ны өдрүүдэд СТӨ-ний уран зургийн галерейд зохион байгуулагдав.
Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг нээж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа салбарын албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ. Тууз хайчлах ёслолд БСШУС-ын сайд асан Г.Чулуунбаатар, БСШУСЯамны ШУТБГазрын дарга С.Мөнхбат, ШУТСангийн захирал, доктор Д.Энхжаргал нар оролцлоо.

Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, эрдэмтэн, судлаачид бүтэн жилдээ хийж бүтээсэн эрдмийн ажлын үр дүн болсон бүтээл туурвилаа олон нийтэд дэлгэн үзүүлэхээс гадна шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зах зээлд нэвтрүүлэх зорилгоор энэхүү үзэсгэлэнг зохион байгуулдаг уламжлал тогтоод 18 дахь жилийн нүүрээ үзэж байна. 

“Шинжлэх ухаан мэдлэгийн үйлдвэрлэл”  уриатайгаар өрнөсөн энэ удаагийн үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний 35 байгууллагаас гадна их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэргэдэх 25 гарааны компани, хувийн хэвшлийн 29, гадаадтай хамтарсан 18 төслийн удирдагч, Ай си ти групп ХХК, “Шинжлэх ухаанч хүүхэд” төрүүлэх төрийн бодлогыг дэмжигч “Дүүдүү” зэрэг 120 байгууллага, 1500 гаруй нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүнээр оролцлоо.

Тус үзэсгэлэнд Физик, Технологийн хүрээлэнгийн онцлох 3 бүтээл болох доктор М.Ганзориг удирдагчтай судалгааны баг "Усан халаалтын зуухны автомат хяналт удирдлагын систем" доктор Э.Бөхцоож удирдагчтай судалгааны баг "Ахуйн цахилгаан халаагуур" доктор Г.Сэвжидсүрэн удирдагчтай судалгааны хамт олон "Литийн ионы дахин цэнэглэгддэг товчин батарей" бүтээлээр оролцлоо. Доктор Г.Сэвжидсүрэнгээр удирдуулсан судалгааны баг шилдэг бүтээлийн дэд байрын шагнал хүртлээ.


 



Тэргүүн байрт:
     “Зусах буудайн нутагшсан дархан-160 сортыг тариалах технологи” бүтээлээр Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн хамт олон,

Дэд байрт:
     “Литийн ионы дахин цэнэглэгддэг товчин батарей” бүтээлээр Физик, технологийн хүрээлэнгийн хамт олон, 
     “Дулаацуулгын автоматжуулагдсан их бүрдэл ЦЭМ-18М” бүтээлээр ШУТИС, Ч.Мангалжалав,

Гутгаар байрт:
     “Палеонтологийн олдворыг засварлах” бүтээлээр Палеонтологи, геологийн хүрээлэнгийн хамт олон, 
     “Тархины судасны хүнд хэлбэрийн цүлхэнг урсгал өөрчлөгч стент тавьж эмчлэх технологи” бүтээлээр улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон,
     “Тогтвортой хөгжил: оюуны ертөнцийн философи” бүтээлээр Философийн хүрээлэнгийн хамт олон тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.




Бусад мэдээлэл