Вэбсайтын цэс
Олон улсын интернетийн өдрийг тэмдэглэв.
Олон улсын интернетийн өдрийг тэмдэглэв.















Дэлхий нийтээр 2005 оноос эхлэн 10 сарын 29-нд олон улсын интернетийн өдрийг тэмдэглэдэг болсон ба ФТХ-гийн Информатикийн салбар энэ жил 6 дахь жилдээ амжилттай тэмдэглэв.

Энэ өдрийг тохиолдуулан шинжлэх ухааныг сурталчлах ажлын хүрээнд ЕБС сурагчдад мэдээллийн технологийн мэргэжлийн чиг баримжаа олгох, цахим ертөнц, олон нийтийн сүлжээний аюулгүй байдал, болон ШУА-ийн судлаачдад интернэтийн үүсэл хөгжил, сүлжээний зохистой хэрэглээний талаар танин мэдэхүйн сургалт семинарыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд арга хэмжээний 1 – р хэсэгт ШУА – ийн хүрээлэнгүүд болох Ерөнхий болон сорилын биологи, Физик, технологийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, Түүх, археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачдад Интернетийн үүсэл хөгжил, Цахим сүлжээний аюулгүй байдал, Шинэ технологи, мөн дотоод сүлжээний зохистой хэрэглээний талаар сургалт семинарыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний дундуур судлаачдад асуулт хариултын тэмцээн зохион байгуулсан. Арга хэмжээний 2-р хэсэгт Олонлог сургуулийн ахлах ангийн сурагчдад дээрх чиглэлийн илтгэлүүдийг тавиж мөн мэдээллийн технологийн мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой илтгэл тависан. Энэхүү арга хэмжээнд нийт 30 гаруй судлаач, 60 гаруй сурагчид хамрагдлаа.
















































































----oo0oo----

ШУА – ийн ФТХ – гийн Информатикийн салбар

2018 оны 10 сарын 30


Бусад мэдээлэл