Монгол улсад информатикийн салбар үүсч хөгжсөний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойг тохиолдуулан ШУА – ийн Физик, технологийн хүрээлэнгээс “Информатик-2016” эрдэм шинжилгээний хурлыг 11 сарын 16 – ны өдөр зохион байгууллаа.
Хуралд ШУА, МУИС, АШУҮИС, ХААИС, ШУТИС, ШУТСан, Үндэсний тагнуулын академийн эрдэмтэн судлаачдаас гадна БНХАУ – ын Өвөрмонголын их сургуулийн профессор Fei Long, профессор Мөнхзаяа, багш Номинхуар нар оролцсон байна.
Эрдэм шинжилгээний хурлаар ФТХ – ийн Информатикийн салбарын эрхлэгч, доктор Б.Нэргүй “Информатикийн салбарын үүсэл, хөгжил” сэдвээр үндсэн илтгэл тавьсан бол ФТХ – ийн доктор О.Бөхцоож, Б.Зандан нар “Криптографийн гибрид систем”, МУИС – ийн багш Б.Энхтуул, Д.Лхагвасүрэн нар “Хөрөнгийн зах зээлийн санхүүгийн мэдээлэл, түүний шийдвэр гаргалтад нөлөөлөх нөлөөлөл”, С.Наран-Очир, Н.Баярсайхан, Б.Сувдаа нар “Гинжин кодын аргаар Монгол хэлний гар бичмэл танилт”, профессор Fei Long "Монгол авиа таних систем болон авиан нийлмэл систем",профессор Мөнхзаяа “Монгол хэлний сураг занги шийдвэрлэлтийн судалгаа”, Үндэсний тагнуулын академийн захирал доктор Ц.Даваадорж, доктор Д.Цогтбаатар нар “Хаотик системийн синхронжилтоор мэдээллийг нууцлах технологийн судалгааны зарим үр дүн”, доктор Б.Ганцэцэг8 С.Баттөгс нар “Технологийн бэлэн байдлын үнэлгээг програмчлах асуудалд” зэрэг 20 гаруй илтгэлүүдийг хэлэлцсэн байна.