Вэбсайтын цэс
"ЗАЛУУ СУДЛААЧДЫН ЭКО СЕМИНАР" арга хэмжээнд амжилттай оролцлоо.
"ЗАЛУУ СУДЛААЧДЫН ЭКО СЕМИНАР" арга хэмжээнд амжилттай оролцлоо.


  Монгол улсын Шинжлэх ухааны салбарын нийт эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтны 60 гаруй хувийг залуу судлаачид эзэлдэг бөгөөд Засгийн газрын тусгай сан Шинжлэх ухаан технологийн сан -2017 оныг “Залуу эрдэмтдийг дэмжих жил” болгон зарласан билээ.

  Энэ ажлын хүрээнд Шинжлэх ухаан технологийн сангийн санаачлагаар “Залуу судлаачдын эко семинар” арга хэмжээг 2017 оны 05 сарын 20 өдөр Гүнжийн хоолойд 800 гаруй залуу эрдэмтэн, судлаач, оюутныг хамарсан үйл ажиллагааг зохион байгууллаа.


  “Залуу судлаачдын эко семинар”  арга хэмжээг Шинжлэх ухаан технологийн сан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль сахиулахын их  сургууль, ШУТИС, МУИС, АШУҮИС, ХААИС, МУБИС, СУИС, Шинжлэх ухааны академи, Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүд, Био комбинат ТӨҮГ, Шинжлэх ухаанч салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Залуу эрдэмтдийн холбоо, “Гарааны компани дэмжих” ТББ, “Үндэсний гарааны сан” ХХК, Ажил олгогч эздийн холбоо, “Танайд мод тарья” нэвтрүүлгийн баг хамт олон зэрэг 40 гаруй байгууллага хамтран зохион байгууллаа.


  Шинжлэх ухаан, технологийн салбарын залуу авьяаслаг эрдэмтэн, судлаачдын хоорондоо харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү үйл ажиллагааны зорилго оршиж байгаа юм.

  Энэхүү арга хэмжээнд Физик, Технологийн хүрээлэнгийн хамт олон амжилттай оролцож 50 гаруй мод тарьж бусад зохион байгуулагдсан арга хэмжээнд идэвхтэй оролцон залуу эрдэмтэн судлаачидтай нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. 


Бусад мэдээлэл