Японы Үндэсний Технологийн Хүрээлэн (National Institute of Technology), Нийхама коллеж (Niihama College)-ийн профессор У. Цугита (Y.Tsugita) 3 дахь жилдээ айлчилж, өөрийн оюутны үйлдвэрлэлийн дадлагыг Физик Технологийн хүрээлэнд 2016 оны 9-р сард хийлгэлээ.
Энэ удаа тус коллежийн оюутан Тайга Шираши (Taiga Shiraishi) ФТХ-ийн Техник Технологийн салбарын эрхлэгч, профессор Д.Сангаатай хамтарсан Соронзон шинж чанартай нано материалын судалгаа төслийн хүрээнд дадлага хийв.
Профессор У. Цугита Хатуу биеийн материал судлалын салбарын залуу судлаачид, МУИС-ийн Физик болон Материал судлалын IV ангийн оюутнуудад зориулж Термодинамик ба Нанотехнологи судвээр лекц уншиж, сургалт зохиов.
Мэдээ бэлтгэсэн: Материал судлалын салбар, И. Хишигдэмбэрэл