Вэбсайтын цэс
Улсын хэмжээнд 499 шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжиж байна.
Улсын хэмжээнд 499 шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжиж байна.

















УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2017.11.24) хуралдаан 57.9 хувийн ирцтэй, 15 цаг 09 цагт эхэлжээ.

    Ерөнхий сайдад хандан Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулгын хариуг сонсов. “Шинжлэх ухааны академийн төсөв, хөрөнгө оруулалт, төрийн захиалгат судалгаа, шинжилгээний ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, шинжлэх ухаан, технологийн салбарт сүүлийн 5 жилд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээ, үр дүн, өгөөж, цаашид шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлогын талаар” УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан нараас тавьсан асуулгын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа дараах мэдээллийг өгөв.

    Засгийн газар Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг 2017 оны есдүгээр сард баталж, шинжлэх ухаан, технологийг ойрын есөн жилд эрчимтэй хөгжүүлэх зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлжээ.

    Шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн санхүүжилтийг 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувьд хүргэхээр ажиллаж байгаа аж. Ц.Цогзолмаа сайд мэдээллийнхээ эхэнд ШУА-ийн үйл ажиллагааны зардлыг урсгал зардал, эрдэм шинжилгээ, судалгаа, төсөл хөтөлбөрт зарцуулсан төсөв, хөрөнгө оруулалтын зардлын талаар танилцуулав.

Шинжлэх ухааны Академи харъяандаа Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан 10 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй үйл ажиллагаа явуулж байна. Тус академи улсын төсвөөс

  • 2013 онд 12,794.45 сая төгрөг,
  • 2014 онд 12,715.89 сая төгрөг,
  • 2015 онд 11,620.30 сая төгрөг,
  • 2016 онд 14,898.80 сая төгрөг,
  • 2017 онд 15,112.92 сая төгрөгийн санхүүжилт тус тус авчээ.

Эрдэм шинжилгээний ажил, лабораторийн баазыг бэхжүүлэхэд төсвийн бус эх үүсвэрээс

  • 2015 онд 1.37 тэрбум төгрөг,
  • 2016 онд 1.8 тэрбум төгрөг,
  • 2017 оны есдүгээр сарын байдлаар 1.2 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна.

Нийт зардлын 80 гаруй хувийг цалин, НДШ-д, 3-4 хувийг тогтмол зардалд, 1-3 хувийг томилолт, зочны зардалд, 9-10 хувийг эрдэм шинжилгээний зардалд, 3-12 хувийг бусад үйл ажиллагааны зардалд зарцуулж байна.

Энэ санхүүжилтээр ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд 2016 онд

  • Суурь судалгааны 75,
  • Шинжлэх ухаан технологийн 10,
  • Инновацийн зургаа,
  • Цөм технологийн нэг,
  • Гадаадтай хамтарсан 55 төсөл хэрэгжүүлж, нийт 1995 бүтээл хэвлэн гаргасан бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар
  • Суурь судалгааны 79,
  • Шинжлэх ухаан технологийн 11,
  • Инновацийн ес,
  • Цөм технологийн нэг,
  • Гадаадтай хамтарсан  23 төсөл,
  • Грант төсөл 19,
  • Гэрээт 10 ажил хэрэгжүүлж байгаа гэв.

ШУА-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд лабораторийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад улсын төсвөөс

  • 2012 онд 211.0 сая төгрөг,
  • 2013 онд 275.4 сая төгрөг,
  • 2014 онд 360.0 сая төгрөг,
  • 2017 онд 150.0 сая төгрөг зарцуулсан байна.

    Үргэлжлүүлэн тэрбээр төрийн байгууллага, яам агентлагуудын захиалгаар хийгдсэн болон хийгдэж буй судалгаа, шинжилгээний ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, үүнээс олон улсын байгууллагууд, гадаад орнуудын дагнасан болон хамтарсан санхүүжилтээр хийсэн судалгаа, шинжилгээний ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, зарцуулсан хөрөнгийн талаар таницууллаа.

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 499 шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжиж байна. Үүнээс, суурь судалгааны 181, улсын захиалгат 94, цөм технологийн 4, гадаадтай хамтарсан 77, инновацийн 79, докторын дараах 21, ШУА-ийн грант 43 төсөл хэрэгжиж байна.

    Өнгөрсөн хугацаанд уламжлалт анагаахын эм бэлдмэл үйлдвэрлэх, элэгний хорт хавдар болон зүрхний шигдээсийг эмчлэх арга технологи боловсруулах, таримал ургамал, ойн, бэлчээрийн хортонтой тэмцэх зэрэг цөм технологийн төслүүд амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгч байна.

    Шинжлэх ухааны салбарт улсын төсвөөс зарцуулж буй хөрөнгийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байна. 2017 оны улсын төсвөөс шинжлэх ухаан, технологийн салбарт 32,8 тэрбум төгрөг төсөвлөсөн нь ДНБ-ний 0,12 хувьтай тэнцэх сайд Ц.Цогзолмаа танилцуулаад салбарын өмнө тулгамдаж буй гол асуудал бол санхүүжилт, хөрөнгө оруулалтгэв.

    Цаашид “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт Засгийн газраас зарцуулах хөрөнгийг Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгадсан хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх замаар энэ салбарын улс орны эдийн засагт оруулах үр өгөөжийг дээшлүүлэх шаардлагатайг Улсын Их Хурал, Засгийн газар анхааралдаа авч ажиллахыг хүсчээ.


Бусад мэдээлэл