Вэбсайтын цэс
ФТХ-гийн ЭША, доктор Энхнарангийн Уянга ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ.
ФТХ-гийн ЭША, доктор Энхнарангийн Уянга ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ.

   Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2017 оны шагнал гардуулав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтнаар:

  1. Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш, доктор Гүржавын Өлзийжаргал,
  2. ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Энхнарангийн Уянга
     орчин үеийн физикийн шинжлэх ухаан, материал судлал, эрчим хүчний салбрт чухал ач холбогдолтой “Устөрөгчит энергийн үүсгүүрт ашиглах ниоби хольцолсон титаны оксидын суурт бүхий цагаан алтан катализатор нэгдлийн бүтэц, шинж чанарын судалгаа” сэдэвт бүтээлээр цахилгаан дамжуулал сайн, өндөр температурт тогтвортой, каталик идэвх өндөр, хямд үнэтэй, зэврэлд тэсвэртэй анатаз фаз бүхий катализаторын материалыг синтезлэн гарган авч, уг арга технологийг өөрийн хүрээлэнгийн лабораторийн нөхцөлд тохируулан нутагшуулж Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ.


























  3. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Батцэнгэлийн Нацагдорж нар тодорлоо.


Мэдээллийн эх сурвалж: IKON.MN


Бусад мэдээлэл