ТАЙЛАНГИЙН ХУРАЛ
ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн 2021 оны жилийн эцсийн тайлан 2022 оны эхний хагас жилийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлан 2022 оны 5 дугаар сарын 26-ны 14:00 цагт Физик, технологийн хүрээлэнгийн 320 тоот хурлын зааланд амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү хуралд ФТХ-ийн хамт олон болон ШУА-ийн Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Доктор С.Баяннасан, эрдэм шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Доктор Ц. Болортамир нар хүрэлцэн ирсэн бөгөөд 2021 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2022 онд шинээр батлагдсан суурь судалгааны төслүүд болон эхний хагас жилд хийгдсэн ажлыг тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Г.Сэвжидсүрэн дэлгэрэнгүй танилцууллаа.
Мэдээ бэлтгэсэн: Физик, технологийн хүрээлэн