Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Физик, Технологийн хүрээлэнгээс зохион байгуулж
байгаа “Байгалийн
ухааны орчин үеийн ололтууд ба шинжлэх ухааны боловсрол дахь дэвшилтэт
технологи” (Modern trends in
natural science and advanced technologies in science education) сэдэвт олон улсын хурал 2018 оны 08 сарын 20-23-ны өдрүүдэд амжилттай
зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Эрдэм шинжилгээний хурлаар манай орны хувьд нэн шаардлагатай асуудлууд, тухайлбал, байгалийн ухааны салбарын эрдэм шинжилгээний байгууллага хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд хоорондын холбоо, хамтын ажиллагааны талаар туршлага солилцох, залуу эрдэмтэн судлаачдад судалгааны ажлуудаа гадаад эрдэмтдэд танилцуулах, шинэ санаа судалгааны арга зүйг солилцох зэрэг өргөн хүрээг хамарч байснаараа ихээхэн онцлог байлаа.
Энэхүү хуралд 160 орчим эрдэмтэд оролцож, боловсрол,
шинжлэх ухааны салбарууд дахь дэвшилтэт технологи, биотехнологи, цөмийн
технологи, нанотехнологи, материал судлал зэрэг орчин үеийн байгалийн шинжлэх
ухааны чиглэлүүдээр 75 илтгэл хэлэлцүүлснээс Австри,
БНСУ, БНХАУ, Израйль, ОХУ, Тайван, Японы 30 орчим нэртэй эрдэмтэд, профессор
өөрсдийн судалгааны үр дүнгээ илтгэлээ.
Хуралд урилгаар: Австри улсын Вена хотын Байгалийн нөөц ба Амьдралын шинжлэх ухааны (University of Natural Resources and Life Sciences) их сургуулийн профессор Ф. Лиебнер (F.Liebner),Солонгос улсын Сөүлын их сургууль (SNU)-ийн профессор И.Хванг (Il Soon HWANG), Инчеоны үндэсний их сургууль (INU)- ийн профессор Ж.Канг (Joonhee Kang), Доржийн Одхүү (D.OdKhuu), Японы Токио Гакугей их сургууль (Tokyo Gakugei University) –ийн профессор Х.Нита (H.Nitta), Японы Токай их сургууль (Tokai University )-ийн профессор А.Ито (A.Ito), Израйлийн Carasso шинжлэх ухааны паркийн мэргэжилтэн доктор Н.Фарвиаш (N.Farbiash), ШУА-ийн ФТХ-ийн Лабораторийн эрхлэгч академич Ц.Баатар зэрэг нэртэй эрдэмтэд илтгэл хэлэлцүүллээ.
Уг хурлыг зохион байгуулахад БСШУС-ын Яам, ШУА, МУИС, ШУТС, МУБИС болон Монголын Физикийн Нийгэмлэг хамтран ажиллаж
санхүү, зохион байгуулалтын хувьд дэмжлэг үзүүлсэнд талархал дэвшүүлье.