ФТХ-ИЙН 2020 ОНЫ ДОКТОРАНТ - СУДЛААЧИЙН ТЭТГЭЛГИЙН ЭЗЭД ТОДОРЛОО
ФТХ-ИЙН 2020
ОНЫ ДОКТОРАНТ - СУДЛААЧИЙН
ТЭТГЭЛГИЙН
ЭЗЭД ТОДОРЛОО
Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр
дүнг сайжруулах, улмаар ФТХ -ийн стратеги төлөвлөгөөг (2017–2025) ханган
биелүүлэх ажлын хүрээнд “ФТХ-2025” зорилтот
хөтөлбөрийг 2025 он хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд эрдэмтдийн залуу
үеийг бэлтгэх, физик, технологид суурилсан орчин үеийн онолын болон хавсарга
судалгаа, инновацийг Монгол улсад нэвтрүүлэн нутагшуулахад залуу эрдэмтний
оролцоог нэмэгдүүлэх зорилгоор докторант эрдэм шинжилгээний ажилтанд зориулсан “ДОКТОРАНТ - СУДЛААЧИЙН ТЭТГЭЛЭГ” дэд хөтөлбөрийг
хоёрдахь жилдээ хэрэгжүүлж байна. ФТХ-ийн тэтгэлэг олгох журмын дагуу судалгаа,
шинжилгээний арга барилыг эзэмшсэн,
судалгааны ажлын тодорхой, онцгой үр дүн гаргасан, их дээд сургуулийн докторын
сургалтанд элсэн амжилттай суралцаж буй шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтанд
энэхүү тэтгэлгийг олгох юм.
Энэ жилМатериал судлалын салбарын
ЭШДаА И.Хишигдэмбэрэл, ЭШДаА Б.Дүүрэнбуян, Онолын ба их энергийн физикийн
салбарын ЭШДэА Г.Энхтуяа нар шалгарч сургалтын төлбөрийн тэтгэлгийн
батламжаа гардан авлаа.
Тэтгэлэгт
шалгарсан залуу судлаачиддаа баяр хүргэж, амжилт хүсье.
ЭРХЭМ БАЯН - ЭРДЭМ МЭДЛЭГ
Бусад мэдээлэл