Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“CONDENSED MATTER PHYSICS” СЕМИНАР
“CONDENSED MATTER PHYSICS” СЕМИНАР


CONDENSED MATTER PHYSICSСЕМИНАР

ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн ЭШТэрА, академич Д.Сангаагийн санаачлан хэрэгжүүлж буй Хатуу биеийн физикийн чиглэлээр гадны орон (ХБНГУ, БНСУ, АНУ, Тайвань, Австри, ОХУ)-д ажиллаж, сурч байгаа үндэсний судлаачдыг оролцуулсан Condensed Matter Physics цуврал семинаруудыг цахимаар тогтмол зохион байгуулж байна.


                                                                                                                                                                 

Эхний семинар 4-р сарын 30-нд зохион байгуулагдсан ба Арканзасын их сургуулийн докторант Б. Тэмүүжин "Epitaxial strain effect on the structural, magnetic and magnetoelectric properties of Sr0.5Ba0.5MnO3 films" сэдвээр сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлсэн. ЭШДаА Б.Тэмүүжин нь 2016 онд Америкийн засгийн газрын Фулбрайтын тэтгэлэгт тэнцэн суралцаж байгаа билээ.


Өнөөдөр буюу 5-р сарын 4-нд Тайваны Үндэсний их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан доктор  Б.Эрдэмбаялаг "How we work: Brief about Research Team and Our role in International and Domestic projects of Taiwan" сэдвээр илтгэж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Олон улсын төслийг хэрэгжүүлэхээс гадна дотоодын инновацийн төслүүд дээр хэрхэн ажиллаж байгаа тухай туршлага болон сүүлийн үеийн үр дүнгүүдийг танилцуулсан юм.


Бусад мэдээлэл
ТАЙЛАНГИЙН ХУРАЛ
2 жилийн өмнө