Вэбсайтын цэс
Шилдэг залуу судлаачдад судалгааны грант олголоо.
Шилдэг залуу судлаачдад судалгааны грант олголоо.

    “Хүрэлтогоот залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал”-ыг жил бүр Боловсрол Соёл, Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухааны Академи, “Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо”, “Шинжлэх Ухаан Технологийн Сан”, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран зохион байгуулж ирсэн.

    Тус эрдэм шинжилгээний бага хурал нь нэг талаас эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын хүний нөөцийг чадавхижуулах, харилцан туршлага судлах нөхцлийг бүрдүүлэх нөгөө талаас судалгааны ажлын үр дүнгээ өргөжүүлэн төр, хувийн хэвшил болон олон нийтэд сурталчилан таниулах ач холбогдол бүхий уламжлалт ажлуудын нэг билээ. 

    Монголын залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот-2016” эрдэм шинжилгээний бага хуралд  ахмад эрдэмтэн, багш нар  уригдаж,  500 гаруй судлаач, эрдэм шинжилгээний ажилтан  бүтээлээрээ оролцож, амжилттай зохион байгуулагдлаа.

Тус эрдэм шинжилгээний бага хурал нь:  

  • Нийгэм-Хүмүүнлэг  салбар
  • Геологи, газар зүй салбар
  • Байгалийн ухаан салбар
  • Техник технологи салбар
  • Биологи, Хөдөө аж ахуй салбар
  • Анагаах ухааны салбар

гэсэн чиглэлээр илтгэлийг хэлэлцүүлж шилдэг 12 залуу судлаач тус бүрт БСШУС-ын сайдын нэрэмжит дөрвөн  сая төгрөгийн судалгааны Грантыг олгодог. Залуу судлаачид БСШУС-ын сайдын нэрэмжит судалгааны Грантыг цаашид судалгаагаа хөгжүүлэх, онол, туршилт, үйлвэрлэлийн үр дүнгээ бататгах, өөрийн судалгааны чиглэлээр олон улсын хурал, семинарт оролцон туршлага судлах зэрэгт зориулан ашигладаг юм.


Сайдын нэрэмжит судалгааны Грантыг 2016 онд олгосон эрдэм шинжилгээний залуу судлаачдын нэрс, бүтээлийн жагсаалт

Овог нэр

Ажлын газар, албан тушаал

Бүтээлийн нэр

Утасны дугаар

Анагаахын салбар

1

А.Ану

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн магистрант 

Туршилтын харханд Аллоксанаар өдөөсөн чихрийн шижин өвчний эмгэг загварын үед Жүр үр-4 тангийн цусан дахь глюкоз бууруулах үйлдлийг судалсан дүн

88209811

2

Н.Гиймаа

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн магистрант 

Трихомониазын үед хөөмөл эсийг идэвхжүүлэх дохио дамжуулагч молекулуудын үүрэг

99013151

Нийгэм, эдийн засгийн салбар

3

Б.Лхагвабаяр

Монгол улсын их сургуулийн докторант

Чин улсын сүүлч үеийн Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдууд болон Жибзундамба хутагт хоорондын харилцааны зарим асуудал"

99966661

4

Г.Гүнбилэг

Монгол улсын их сургуулийн докторант

Валютын ханшийн хөөсийг шалгах нь: Доллар-төгрөгийн жишээн дээр

99799929

Биологи-Хөдөө аж ахуйн салбар

5

Ц.Батболд

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан

Mycoplasma agalactia-г рентген туяагаар идэвхгүйжүүлсэн дүн

86033306

6

Г.Балжинням

Дархан хотын Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан

Монгол орны газар тариаланд хучлагатай тариалангийн технологийг нэвтрүүлэх боломж

88029192

Технологи, инновацийн салбар

7

Б.Цолмонбаатар

Бүгд Найрамдах Солонгос улсын Шинжлэх ухаан, технологийн Pohang их сургуулийн докторант

Mөөгөнцөр ашиглан улаан замаг (Gelidiumamansii)-с агааргүй орчинд исэлдүүлж гаргаж авсан дэгдэмхий хүчлүүдээс Био-Дизель түлш гаргаж  авах”

88171246  99155138

8

Ц.Тэнгис

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн багш, докторант

Тэнцвэрийг алдагдуулах нөлөөг бууруулах төлөвийн гэдрэг холбооны удирдлагын судалгаа

99095618

Байгалийн ухааны салбар

9

Ц.Банзрагч

Физик технологийн хүрээлэнгийн судлаач

Комплекс шингээлтийн потенциалын аргаар резонансын параметрийг тодорхойлох нь

88020593

10

Э.Батмагнай 

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаач

Цахилгаан соронзон тандалын сигнал боловсруулалт арга

88651103

Газарзүй геологийн салбар

11

Б.Сайнбуян

Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн ажилтан

Газрын доройтол, цөлжилтийн нэгдсэн үнэлгээ

91060503

12

С.Чинзориг

Бүгд Найрамдах Солонгос улсынМёнжи Их Сургуулийн судлаач оюутан

Цаг уурын өөрчлөлт болон газрын доорхи ус олборлолт Туул голын урсацад үзүүлэх нөлөөг SWAT болон MODFLOW загварыг ашиглан тодорхойлох

99273603

Мэдээллийн эх сурвалж: http://www.mecss.gov.mn/post16113003


Бусад мэдээлэл