ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД УРЬЖ БАЙНА
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам, Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрэлэн, Монголын Физикийн Нийгэмлэг хамтран “Modern trends in natural science and advanced technologies in science education” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 08 сарын 20-23-ны өдрүүдэд зохиох гэж байна.
Эрдэм шинжилгээний хурал нь олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд хоорондын туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, залуу эрдэмтэн судлаачдад судалгааны ажлуудаа гадаад эрдэмтдэд танилцуулах, шинэ санаа судалгааны арга зүйг солилцох зэрэг өргөн хүрээг хамарч байгаагаараа онцлог юм.
Тус эрдэм шинжилгээний хурлаар дараах сэдвүүдийн дагуу илтгэлүүд хэлэлцүүлэгдэнэ. Үүнд:
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд БНСУ, Японы их дээд сургуулиудын доктор, профессорууд урилгаар оролцон илтгэлүүд хэлэлцүүлнэ.
Хурлын бүртгэл, илтгэлийн хураангуйг хүлээн авах хугацаа 07 сарын 15-нд хаагдана. Хурлын өгүүллэг нь Монголын Физикийн Нийгэмлэгийн сэтгүүлийн тусгай дугаарт хэвлэгдэнэ.