Вэбсайтын цэс
2022 ОНЫ НОБЕЛИЙН ШАГНАЛ-КВАНТ МЭДЭЭЛЛИЙН ҮЕ
2022 ОНЫ НОБЕЛИЙН ШАГНАЛ-КВАНТ МЭДЭЭЛЛИЙН ҮЕ


2022 ОНЫ НОБЕЛИЙН ШАГНАЛ-КВАНТ
МЭДЭЭЛЛИЙН ҮЕ

Квант түвшинд орооцолдсон фотонуудын туршилтаараа Беллийн тэнцэтгэл биш зөрчигдөж буйг харуулж, квант мэдээлэл зүйн эринг эхлүүлсэн Ален Аспект, Жон Ф.Клаузер, Антон Цайлингер 2022 оны Физикийн салбарын Нобелийн шагналыг 3 тэнцүү хуваан хүртэж байна.

1920-иод оны дунд үеэс квант механикийн хөгжлийн эхэн шатанд квант механикийг бүрэн гүйцэд эсэх талаарх Нильс

  Бор, Альберт Эйнштейн хоёрын алдарт маргааныг  Жон Беллийн томьёолсон тэнцэтгэл биш нэг мөр таслах боломжтойг эдгээр эрдэмтдийн туршилт шалган харуулснаар квант механик үнэн зөв болохыг хөдөлшгүй батлах эхийг тавьж, квант мэдээллийн эрин үеийг эхлүүлсэн хэмээн хүлээн зөвшөөрсөн шагнал боллоо.

1935 онд электроны хөдөлгөөнийг төлөөлдөг далд хувьсагч байх ёстой гэсэн үзэл Альберт Эйнштейн, Натан Розен, Борис Подолскийн парадокс хүчтэй байсан. Белл хөдөлгөөний далд хувьсагч байх юм бол ямархуу корреляцитай байх вэ гэсэн асуудлыг шийдэж  өөрийн тэнцэтгэл бишийг томьёолжээ. Ингэснээр квант механикийн бүрэн онол болохдоо холдсон 2 бөөм бие биеэсээ хязгааргүй хол байсан ч мэдэрч болдог бөгөөд үүнийг цэгэн бус алс хол зайн үйлчлэл гэнэ. Сонгодог физикт огт байхгүй ойлголт юм.  Ален Аспект, Жон Ф.Клаузер, Антон Цайлингер  эгэл бөөмд цэгэн бус алс хол зайн үйлчлэл байдаг гэдгийг туршилтаараа харуулж ашигласан юм.

Клаузер Беллийн санааг хөгжүүлэн туршилтын арга олсон байна. Харин хэмжилтийн үр дүнгээ харахад Беллийн тэнцэтгэл биш зөрчигдөж квант механикийн талд гарч байгаа нь илт байв.  Өөрөөр хэлбэл квант механикийн онолыг далд хувьсагчийн ямар нэг онолоор солих боломжгүй гэсэн үг юм.

Жон Ф.Клаузерын туршилтад зарим дутагдалтай талууд үлдсэн байдаг. Аспект туршилтын аргыг сайжруулж, нэг томоохон дутагдлыг зассан байна. Тэрээр  орооцолдсон хос цацарсны дараа хэмжилтийн тохиргоог үр дүнд нөлөөлөхгүй байхаар сонгож чадсан байна.

Харин Цайлингер сайжруулсан багажийн тусламжтайгаар олон цуврал туршилт тавин квант орооцолдсон төлөвүүдийг ашиглаж эхлэв. Бусад чухал судалгааны хажуугаар түүний судалгааны баг квант телепортацийн үзэгдэл буюу нэг бөөмийн квант төлөвийг алс зайд бай өөр нэг бөөмд шилжүүлэх боломжтойг  батлан харуулжээ.

Квант мэдээлэл зүйд квант механикийн орооцолдсон төлөвийг ашигладаг. Квант орооцолдоон нь квант механикийн  суперпозицийн зарчмаас үүдэлтэй бөгөөд дэд хэсгээс тогтох системд тэрхүү дэд хэсгүүдийн хөндөгдөг корреляци хооронд  зай хол байлаа ч тэгээс ялгаатай болохыг үзүүлж байдаг. Классик физик ёсоор бол нийлмэл системийн бүрдүүлж байгаа 2  систем дэд системийн хоорондох зайг хязгааргүй болгоход энэ 2 систем хоорондоо ямар ч холбоогүй болдог бол Квант механикт харин тийм биш. Квант механикт хоёр бөөм орооцолдсон квант төлөвт байх үед нэг бөөмийн шинж чанарыг хэмждэг хүн нөгөө бөөмийг шалгах шаардлагагүйгээр хэмжилтийн үр дүнг шууд тодорхойлж чаддаг.


Квант механикийн үндэс нь зөвхөн онол, философийн асуудал биш юм. Квантын компьютерыг бүтээх, хэмжилтийг сайжруулах, квант сүлжээг бий болгох, квант шифрлэгдсэн аюулгүй харилцаа холбоог бий болгоход бие даасан бөөмийн системийн тусгай шинж чанарыг ашиглахын тулд эрчимтэй судалгаа, боловсруулалт хийгдэж байна.

Ален Аспект

1947 онд Францын Аген хотод төрсөн. 1983 онд Францын Орсей хотын Парис-Судын их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Францын Палезеу дахь Парис-Саклай ба Политехникийн их сургуулийн профессор.

1976 онд Ален Аспект “Квант механикийн салшгүй байдлыг шалгах туршилт” өгүүлэл өгсөн бөгөөд дээр дурдсан алс хол зайн үйлчлэл байдаг гэсэн туршилтаараа батлан Нобелийн шагналыг 1/3 энэхүү ажлаараа хүртлээ.

Ален Аспект утсаар өгсөн ярилцлагтаа “Энэ нь хэрхэн ажилладаг талаар би сайн мэдэхгүй байна, Гэхдээ  квант түвшинд орооцолдсон нь үнэхээр бодит юм."

Жон Ф.Клаузер 1942 онд АНУ-ын Калифорни мужийн Пасадена хотод төрсөн. 1969 онд АНУ-ын Нью-Йорк дахь Колумбийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан.

Жон Ф.Клаузер хэлэхдээ "Би Эйнштейнтэй бооцоо тавьж байсан. Харамсалтай миний ч  буруу, Эйнштейн буруу, Н.Борын зөв байсан.”

Жон Клаузер Жон Беллийн санааг боловсруулж, практик туршилт хийхэд хүргэсэн. Түүнийг хэмжилт хийх үед тэд Беллийн тэнцэтгэл бус байдлыг илт зөрчиж  байсан нь квант механикийг далд хувьсагчдыг ашигладаг онолоор сольж тайлбарлаж болохгүй дүгнэлтэд хүрсэн.

Антон Цайлингер 1945 онд Австри улсын Рид Им Инкрейс хотод төрсөн. 1971 онд Австри улсын Венийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Австри улсын Венийн их сургуулийн профессор бөгөөд квант төлөвийн орооцолдсоныг ашиглаж бөөмийн шилжих боломжтойг квант телепортац үзэгдлийг харуулсан

Антон Цайлингер  сэтгүүлчдэд өгсөн ярилцлагаас дурдвал “Туршилтууд чинь юунд хэрэгтэй юм бэ гэж хүмүүс надаас асуудаг хариуд би бахархалтайгаар юунд ч хэрэггүй би зөвхөн сониуч зангаараа л хийж байгаа юм гэж хариулдаг”


Бусад мэдээлэл